60 тэрбумын схем хэрэгжсэн эсэхийг Д.Амарбаясгалангаас дахин асууя

Алдарт 60 тэрбумын гэх хэрэг шалгагдаж явсаар, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт дөрвөн жил ял өгүүлэх хэмжээнд очив. Үүнээс өмнө М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад уг сэдэв хүчтэй яригддаг байв. М.Энхболд ажлаа өгснөөр түүнийг энэ асуудлаар “ороох”-оо больсон.
Тэрбээр ажлаа өгөх үеэрээ “Та нарын хэн нь 60 тэрбумын схемээр хүн ажилд оруулсан юм” гэж асуух, загнахын хооронд намынхаа нөхдөд сануулж байв. Өмнө нь “60 тэрбумын схем бодит байдал дээр хэрэгжээгүй” хэмээн учирлаж, олон нийтээс уучлал гуйж байсан удаатай. Одоо ч МАН-ын дарга асан М.Энхболдын мэдэгдэл үнэхээр үнэн үү. МАН сонгуульд ялчихаад, 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн үү гэх асуултад тодорхой хариулт олддоггүй.
Нэгэн үес МАН-ынхан дотооддоо муудалцаж, албан тушаалын бялуу хуваалт буруу явсан гэх маргаанаас үүдэж, бүлгийн хурал дээр томилгооны таницуулга хийгдсэн байдаг. Танилцуулгыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийсэн гэх бөгөөд “Тэр гишүүн тийм, тийм хүнийг гуйж, тэнд, тэнд тавиулсан” гэх утга бүхий байсан гэгддэг. Гишүүд ч “Худлаа яриад бай, тэр хүнийг гуйгаагүй” гэхчлэн олон яриа дэлгэсэн гэх.
Бүр МАН-ын генсек Д.Амарбаясгалан албан бланкин дээрээ “Дэмжиж, ажилд оруул” гэх утга бүхий чиглэл бичиж, төрийн байгууллагуудад хүргүүлсэн бичиг сошиалаар нэг явдаг. Алдарт 60 тэрбумын хэргийг шалгахад томилгоонд өндөр нөлөөтэй оролцсон албан тушаалтнуудыг дуудаж, “Та томилгоо хийхдээ мөнгө авсан уу” гэж асуусан. Мэдээж ямар л тэнэг хүн “Би мөнгө авч, хүн томилсон” гэж хэлэхэв.
Нэг ийм “хуурай арга”-ын шалгалт явагдаж, 60 тэрбумын хэргээр Ц.Сандуй нарыг яллахдаа “Төрийн эрхийг хуйвалдах замаар авахаар оролдсон” гэх үндэслэлээр хорих шийдвэр гаргасан. Логик утгаараа үнэхээр төрийн эрхийг хуйвалдах замаар авахаар оролдсон нь Ц.Сандуй нарын үйлдлээр тогтоогдсон юм бол 60 тэрбумын схем хэрэгжсэн гэх утга давхар агуулагдаж байгаа юм.
Тиймээс ч 2016 оны сонгуулийн дараа томилгоон дээр тархиа гүйлгэж, гол хуваарлилт хийсэн гэгддэг М.Энхболд, Д.Амарбаясгалан, Т.Бадамжунай, Ж.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсээс өнөөдөр “60 тэрбумын схем хэрэгжсэн эсэхийг дахин асуумаар байна. Ялангуяа генсек болсон цагаасаа бүхий л чиглэлийн томилгоонд өндөр нөлөөтэй оролцсон залуу генсекээс энэ асуултыг дахин асууя. Тэр л ихийг мэдэж байгаа.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энд нэг л хариулт хэрэгтэй. Монголын шүүх үнэхээр л 60 тэрбумын хэрэг болсон нь үнэн, МАН төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон нь тогтоогдсон гэж үзэж байгаа юм бол яагаад МАН-ыг одоо нэн даруй огцруулж, тус намыг 2020 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргахгүй байгаа юм бэ?
Propecia Generic Hair Loss Propecia Diabetes Asma Priligy Dapoxetine Side Effects [url=http://cialibuy.com]cialis for sale[/url] Arrow Roxi
Cerco Cialis [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Preis Viagra Cialis Cialis Norpress No Script
Amoxicillin For Sale Canada http://cialisjh.com - Cialis Kamagra Vendo Cialis Is Cephalexin A Penicillin