Нийт нутгийн 90 хувь нь зудын эрсдэл ихтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 хувьд их (57 хувьд нэн их, 23 хувьд их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ.
Тодруулбал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар зудын нэн их эрсдэлтэй байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах, мөстөх, улмаар мал бэлчих боломжгүйд хүргээд буй. Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ арваннэгдүгээр сарын 30-наас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам муудахаар байгааг ЦУОШГ-аас онцолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.