Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох зэрэг эмгэг үүсгэдэг байна.

Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Мөн багш, эцэг эхчүүдээс электрон тамхины хэрэглээг хязгаарлах хүсэлтийг удаа дараа ирүүлсний дагуу дээрх захирамжийг гаргаж буй" хэмээжээ.

Электрон тамхи нь тусгай шингэнийг халааж, аэрозол /тоосонцор/ үүсгэн, түүгээр нь хүн амьсгалдаг. Уг цэнэглэгч шингэн нь никотин агуулсан, эсвэл агуулаагүй гэх хоёр төрөл байдаг боловч бусад нэмэлт хольц, амт оруулагч болон химийн хорт бодис агуулсан байдаг. Цэнэглэгч шингэн болон түүний найрлага нь олон төрөлтэй. Никотины хэмжээ янз бүр байхаас гадна олон төрлийн амт оруулагч, ус, пропилен гликоль, глицерин болон бусад химийн нэгдлийг агуулдаг. Түүнчлэн уг химийн нэгдэл бүхий шингэнийг халаасны дүнд үүссэн аэрозол нь зарим тохиолдолд хорт хавдар үүсгэдэг, ихээхэн хортой нэгдлүүдийг агуулсан байдаг. Төхөөрөмжийн ялгаруулж буй цахилгаан эрчим хүч, сорох хэлбэр, цэнэглэгч шингэний орц, найрлага зэрэг нь хэрэглэгчид очих никотины хэмжээг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Сүүлийн үед электрон тамхи үйлдвэрлэгчид никотины давс гэгчийг боловсруулсан бөгөөд энэ нь никотины хатуу шинж чанарыг дараад зогсохгүй хэрэглэгчдэд илүү их никотин дамжуулдаг болсон байна. Ингэснээр хүн илүү их донтдог аж.

Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг. Хэтрүүлэн хэрэглэсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
R.Uuganhuu
R.Uuganhuu
1 сар 15, 2024 00:29

elektron tamhi bol huuhduudiig jiriin tamhind oruulah heregsel bolchood baina tur zasgaas ennees iluu arga hemjee awah heregtei bainshuu ter haniad tomuu geed hetsuu umnuud mash ih baina bas tegeed turd baigaa humuusee eruul mendiin taldeer sain turshlagatai humuuseer solih heregtei bainaa

A.Tumurbold
A.Tumurbold
1 сар 15, 2024 00:30

eruul mendiin salbariin hun yagaad turd garj boldoggui um bee?? En dontolt tamhi arhi bugd zaluu huuhduud dund delgereed aimshigtai bainshd yr ni en turd eruul mendiin salbariin hun bainuu ???

B.Naidan
B.Naidan
1 сар 15, 2024 00:30

huuhduuded bas eruul mendiin zuwluguu surgalt bolon 10 jiliin bolowsroliig zuwuur olgoh ehregtei bn gehdee odoogiin zasgiin gazar en met mash chuhal ajiluudaa hiij chadahguin herwee eruul mendiin en salbart ajillasan turshlagatai hun turd orhiin bol iluu tohiromjtoi zuw ajiluudaa hiigeed ywnaa gej bodoj baindaa

B.Naidan
B.Naidan
1 сар 15, 2024 00:32

tamhi arhi bol uneheeriin hereggui zuilshdee duunarmin eruul mendiin bagsh emchnaraasaa sain zuwluguunuud awch baitsgaah heregtei en tur ard tumniihee eruul mendiin tuluu eruul mendiin salbariin humuusshigee anhaardag baisan bolch

Ch.Tamirhuu
Ch.Tamirhuu
1 сар 15, 2024 00:33

bid ene mongol ulsiin ireedui bolson huuhduudee iim asuudlaas holduulhiin told yu hiih heregtei we? Tur zasag hariulj chadahgui bol eruul mendiin salbariin humuusees asuuy

Холбоотой мэдээ

Back to top button