Нийгэм мэдээ

Автобус хүлээх хугацаа 2 минут болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхайгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 17 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 87 хувьтай байгаа аж.

Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгчээ. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээлтийн хугацааг хоёр минут байхаар тооцоолжээ.

Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр засгийн ханд 2 тоо ээлтэй гэж зурхайд буусан бололтой бензин 2 хоноод хэвийн болно гэсэн хаа бна вэ .одоо автобус 2 минутын зайтай явна ч гэх шиг ёстой �##�иа юм аа

Зочин
Зочин

Хэлсэнээ биелүүлээрэй дээ. Та нарын худ�##� амл�##�танд бүр з�##�хчихаад байна.

Зочин
Зочин

Чадах уу ????

ЗочинЗочин
ЗочинЗочин

Автобус явдаг зам маршрутаа номер дугаартай нь цаасан дээр хэвлээд иргэддээ зараарай. Хөдөө гадаанаас ирсэн хүмүүст хэрэгтэй. 1.5 сая хүнтэй хотод төөрч буруу автобусанд суух, мунгинах явд�##� бишгүй гарч байна.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Ялангуяа нэг автобуснаас хаана буугаад нөгөө автобусанд шлжиж сууж болох нь маршрут хэвлэсэн цаасан дээрээс тод харагддаг байх нь чух�##� юм.

Аааа
Аааа

Хэзээ 2 минут болох вэ үлгэрээ больж үз

Холбоотой мэдээ

Back to top button