Эмээлтийн махны үйлдвэрийн хятад иргэнийг ₮25 сая, компанийг ₮70 саяар торголоо

"Эмээлтийн махны үйлдвэр"-ийн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Чен Бинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, 2.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийт 25.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Харин "Эм Ди Си Пи" ХХК-г 70 сая төгрөгөөр торгох ял дээр нэмж үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авсан байна. Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.8 кг мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгийн нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий �######�уул, Өнөрөө найз нь байхгүй, Чен овогт б�##�арлаа !
Ямар их мөнгаөр торгоо вэ Иш �######�уул Хөөгөөд гаргаж чаддаггүй ээ
Мэргэжлийн хянөлтын Мах чанаж иддэг Байцаагч яасан бэ.Өнөрөө байдаг газартаа байгаа гэсэн.Тэр байцаагч зүгээр өнгөрвөл Төрийнмболон хян�##�тын байгууллагын нэр хүнд Ш�##�ан дээр очно.Төрд хэнч итгэхгүй шүү
Худ�##� жүжиг
Шүүх хүртэл ямар бодис гэдгийг нь мэдээгүй наасан. Чанаж идсэнн хү нь шорон шаасан байдаг яаанаа
Хөөрхий торгосон мөнгө нь ямар их вэ...Монгол ухаантай хүн байна уу хятадуудад бүх мэдлээ өгчихөөд толгойгоо уга�##�гаад ямар өрөвдөлтэй вэ...Монголд монгол цусны хүн байна уу...Сэрээч ээ!!!
Uul sjilgaag ni zogsoohgui Yasan jum bol