Дата: НЗДТГ ₮28 тэрбумаар 20 мянган цахилгаан халаагуур авна

Нийслэлийн засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг 2024 оны нийслэлийн төсвийн талаар мэдээлэл өгөх үеэрээ "Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд цахилгаан хүчдэлийн асуудлаа бүрэн шийдсэн, гэр хороололд байшинд амьдардаг 5 мянга, гэрт амьдардаг 15 мянган айл өрхөд цахилгаан халаагуур болон утаа мэдрэгч тараана" хэмээн мэдээлж байсан билээ.
Энэ хүрээнд НЗДТГ-аас өчигдөр буюу 12 сарын 27-ны өдөр 28 тэрбум төгрөгөөр 20,000 ширхэг цахилгаан халаагуур авах багц тендер зарлажээ.

Тодруулбал 21 тэрбум төгрөгөөр гэрийн цахилгаан халаагуур 15,000 ширхэг, 7 тэрбум төгрөгөөр байшингийн цахилгаан халаагуур 5,000 ширхгийг дотоодын үйлдвэрлэгчээс авах аж. Өөрөөр хэлбэл тус бүр нь 1.4 сая төгрөгийн үнэтэй 20,000 цахилгаан халаагуур авах юм байна.
Техникийн шаардлагад 1.4-2 кВт хүчин чадалтай, 220В-оор ажилладаг, 20-22 хэм хүртэл халаах чадвартай, дулаан мэдрэгчтэй, 1 цагийн 40 хүртэлх хувьд дулаан барих нөөцлүүрээр хосолсон байдлаар халаадаг байх гэж заажээ.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заасан. Гэтэл тус тендерийн нээлт 2024 оны 01-р сарын 26-ны өдрийн 11:30 цагт болох ч тендерийн материалыг 2024 оны 01-р сарын 26-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо дулаарлаа байг�##�ийн жамаараа хавар боллоо 1 сарын сүүлээр тендер задлаад 3,4 сард х�##�аагуур нийлүүлэгдэнэ утаагүй болчихно штээ хайран 28 тэрбум төгрөг ер нь ийм дэмий ажил хийдгээ болилдоо бас л дундаас нь мөнгө идсэн асууд�##� гарна өөр байдлаар утаагаа шийд л дээ ер нь өвөл ганцхан сар л утааны асууд�##� гарч байна энэ үед нь түлшнийхээ чанарт л анхаар лдаа илүү мөнгө зардгаа болиоч хотын удирдлагаа
Давхар шат�##�ттай утаа гаргадаггүй зуух аваачээ.
Энэ цахилгааг х�##�аагуур хэт өндөр үнэтэй байна 2-4кВт ийн автомат тохируулагатай х�##�аагч 200 000 төгрөг байна.Адилхан дулаан гаргаж гэр бхйшинг х�##�аана.Өвлийн ид ача�##�лын үед станцууд маань энэ нэмэлт хэрэгцээг хангаж чадах уу тооцоо байна уу
Holboh tog tsahilgaanii huch ni hurehgui bj yaj naaduulaa halaah yum be. Jaahan amidraltai shiidver gargaachee.
ene bol shakhaa,
Tsakhilgaan khalaaguur ger khoroolold achaalalaa dilekhguu 220v ,ger orontoon shataaj gazriin avakh sanaa,(ajilj yavagdaj bn!!!!)