Хятадууд төрийн албаныхны түлхүү барьдаг “Жимобайл”-ын 8000 дугаар ашиглаж байсны шалтгаан юу вэ

-МОНГОЛД БАЙРЛАЖ БАЙГААД ХӨӨГДСӨН ХЯТАД ИРГЭД 8000 ГАРУЙ “ЖИМОБАЙЛ”-ЫН ДУГААР АШИГЛАЖ БАЙЖЭЭ-
Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан.
Улмаар 738 иргэнийг албадан гаргасан билээ. Тэдгээр хүмүүсийн Хятадын Жянсү мужийн болон ӨМӨЗО-ны хууль сахиулах байгууллагынхан хүлээн авч, Нанжин хотод хүргэн саатуулан, шалгаж байгаа юм.
Тэд Монголын хэд хэдэн зочид буудлуудад байрлан хүчин чадал сайтай, компьютер, гар утсууд ашиглан, БНХАУ-ын нутаг дэвсгэрт өргөн ашигладаг сүлжээ болох “Алибаба”, “Табао”, “Вичат” “Кюү кюү”-гээр дамжуулан цахим худалдааны сайтуудад байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагаа явуулах нэрээр халхавчлан ажиллаж байсан гэх.
Ингэхдээ дээрх сүлжээнүүдээр дамжуулан чинээлэг иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулан мөнгө угааж байсан нь тогтоогдсон аж.
Хятад иргэд Монголд байрлаж байхдаа, “Юнител”-ийн 600, “Скайтел”-ийн 2000, “Жимобайл”-ын 8000 гаруй дугаар худалдан авахаар гэрээ байгуулсан байжээ.
“Жимобайл”-аас 8000 гаруй дугаар авахдаа 30 гаруй сая төгрөг “Мөнхдэвжих буян”, “Мультидмэншионал интернэйшнл” гэх компаниудаас төлсөн гэх.
Томоохон үүрэн операторууд зөвхөн ашиг харж ямар ч хяналтгүйгээр, нэг дор ийм их хэмжээний сим карт зарж борлуулсан нь анхаарал татах асуудал.
Өнөөдөр Монголд төрийн албан хаагчид “Үндэсний оператор” гэгддэг жимобайлын дугаарыг хамгийн өргөн ашигладаг. Дүүрэг, аймаг, сумын төрийн албаныханд хавтайгуурлан тарааж өгч байсан тохиолдол ч бий.
Иймээс төрийн албан хаагчдын барьдаг үндэсний оператор дугаарыг яагаад тийм олноор нь хэрэглэж байсан бэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Үндэсний операторын дугаартай гар утасны төрийн албан хаагчдын яриаг тэдгээр хятадууд хянадаг байв уу ч гэж харагдахаар байна.
Ямартай ч одоогоос нилээн хэдэн жилийн өмнө “Жи-Мобайл” ХХК-ийн гар утасны сүлжээ, систем, техникийн бүхий л асуудлыг манай өмнөд хөрш Хятад улсын харилцаа холбооны төрийн өмчит ZTE компани гүйцэтгэдэг гэх шуум дэгдээд намжиж байсан юм билээ.
П.УРНАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дата нь сайн болохоор л шүү дээ. Интернэтээр ажил хийдэг гарууд байсаншд. Боссууд нь Хонг Конгчууд байсан болохоор Хятадын тагнуулын �##�банаас �##�бан бусаар мэдээлж бариулсаншд.