Нийгэм мэдээ

Цантдаггүй, USB цэнэглэгчтэй, 29 cандалтай автобусууд мягмар гарагаас үйлчилгээнд гарна

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас энэ онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсны дагуу эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирээд байгаа билээ.

Тус бүр нь 275.8 сая төгрөгийн үнэтэй эдгээр автобуснууд 29 хүний суудалтай, 80 хүний багтаамжтай. Мөн гаднаа гурав, дотроо таван камертай, USB цэнэглэгчтэй, хоёр давхар цантдаггүй цонхтой. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангажээ.

Энэхүү автобуснууд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т шилжиж байгаа бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын дугаараа авсны дараа ННТГ руу албан хүсэлтээ явуулж улсын байцаагчийн үзлэг шалгалтад орж бүртгэгдсэнээр ирэх сарын 02-ноос үйлчилгээнд явж эхлэх аж.

Ташрамд дурдахад дахин 300 автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирэхээр төлөвлөөд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайх шиг бохир тоос тортогтой хотод яг таарсан өнгө байна

Шатгүй сайхан автобус байна
Шатгүй сайхан автобус байна

дэлхий дахинд ийм л шатгүй автобус хэрэглэдэг. Гэтэл 3-4 шатны марштай ачааны машины тэвштэй хуучин хогнууд хэдэн ч жил шахавдаа

Zochin
Zochin

Uursduu hiij chadah yumiig gadnaas awdag. Uher uhertee jinhen mulguu uhernuud. Mongolchuud. Guilga guina. Hulgai hiine. Bas deerees n Huchin. Roma Aas doloon door.

Зочин
Зочин

Автобусанд утасаа цэнэглэж байгаад, утасаа мартагсад олширох ви. Болгоомжтой байгаарай.

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Сайхан амьтан харагдаж байна. Суудлын тоо нь цөөхөн юм. *Ирээдүйн* өндөр настангууд маань унтах боломж муутай юм...ккк

Зочин
Зочин

Анх хэлсэн сууд�##� тоо нь зөрж байгаа нь цавчаа юу

Зочин
Зочин

Зорчиг бүр өарийнхөө сууж ажлаа
бүтээдэг унаагаа гамтай цэвэр сайхан хандахыг хүсье

zochin
zochin

niisleliin irgeduud xaxir uvliin xuitend xul duujlex unaatai bolno gedeg mash tom bolomj shuu Shine onii umnuxun toxilog dulaaxan orchin ueiin shinexen avtobustai bolj baigaad tun ix bayartai baina

Холбоотой мэдээ

Back to top button