ДЭЛХИЙ
Японд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамигийн түгшүүр зарлажээ

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 07 минутад (орон нутгийн цагаар) Япон улсын Ишикава мужид 5.7 магнитуд, 16 цаг 10 минутад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж цунамигийн түгшүүр зарласан байна. Газар хөдлөлтийн чичиргээ Токио, Киото, Осака хотод мэдрэгджээ.
Ишикава орчимд томоохон цунами, Хоншю арлын баруун эргийн бусад хэсэгт доод түвшний цунамигийн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг гаргасан байна.
Цунамигийн ус таван метрийн өндөрт хүрч болзошгүй тул иргэдийг өндөрлөг газар, ойролцоох барилгын оройд гарахыг уриалжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байшин барилгын чанар ч гэж ёстой гайхмаар юм аа, япон стандарт гэж ийм л байдаг аж.
1 сарын 27-нд японд 6-н хоног аялах юм гайгүй байгаа дан л газар хөдөллөө гэж байхын