Нийгэм мэдээ

Шинэ автобус: Жолоочийн суудал нь халж, массаж хийдэг, зорчигчид утсаа цэнэглэдэг

Ногоон автобусны хэргээс үүдэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын нэгдүгээр багц тендерийг хэсэгчлэн цуцалж, том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендерийг дахин зарласан. Тендерт Хятадын хөрөнгө оруулалттай таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus" компанийг шалгаруулсан билээ.

БНХАУ-ын Yutong Bus компаниас 2023 онд үйлдвэрлэсэн том оврын 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсны дагуу эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирж, энэ сарын 01-нээс үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тодруулбал шинэ автобуснууд Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ3, Ч:50 Улаанхуаран-ТЭЦ3, Ч:59 Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлд зорчиж байгаа юм.

Шинэ автобусаар зорчиж явсан иргэдээс сэтгэгдлийг нь тодруулахад ихэнх нь "Дулаахан, тохитой, суудал нь хайрахгүй дулаахан байгаа нь таалагдаж байна" хэмээн хариулав. Харин зарим нь зай талбай бага байна хэмээж байсан юм. Жолооч нарын хувьд "Сандал нь доороосоо халдаг, нуруунд массаж хийдэг, явдал хөнгөн дулаахан, тохилог автобус байна" хэмээв. Мөн шинэ автобусанд чиглэлийн бус хүмүүс сонирхож их сууж байгааг автобусны жолооч хэлсэн юм.

Тус бүр нь 275.8 сая төгрөгийн үнэтэй эдгээр автобуснууд 27 хүний суудалтай, 80 хүний багтаамжтай. Мөн гаднаа гурав, дотроо таван камертай, суудлынхаа хажууд USB цэнэглэгчийн оролттой, хоёр давхар цантдаггүй цонхтой. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлыг хийж байгаа бөгөөд үлдсэн 565 автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирнэ гэж хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байсан.

50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх бөгөөд тэр хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Мөн автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж байгаа.

“Yutong Bus" компаниас нийлүүлэх шинэ автобусанд нийт 28 багц бүхий шаардлага тавьснаас онцлохыг нь дурдвал: 

  • 2023 үйлдвэрлэсэн байх
  • Эргономекийн үзүүлэлтүүд стандарт хангасан байх 
  • Жолооны хүрд зөв талдаа буюу зүүн талдаа байх
  • Сууж явах суудлын тоо 26-30+1, зогсоод явах боломжтой нь 50 буюу нийтдээ 80 хүний багтаамжтай байх
  • Урт 10-11 метр өргөн 2.4-2.5 метр байх
  • Шатаахууны сав 250 литрээс дээш багтаамжтай байх
  • Дээд хурд нь 70 км/цаг байх
  • Хүйтний улиралд -45 хэм хүртэл хүйтэнд хөлдөхгүй байх
  • Дугуйн дээрээ тоормозтой байх
  • Зорчигдын хаалга хоёр байх ба гэрэлтүүлэгтэй байх
  • Шал халтирч, гулгахаас сэргийлсэн материалаар хийгдсэн байх
  • Жолоочийн бүхээг заалнаас тусгаарлагдсан байх
  • Зааланд зургаагаас доошгүй халаалтын төхөөрөмж байх
  • Зогсоол зарлах чанга яригчтай байх
  • Автобусны гурван талд лед дэлгэц байх
  • Итгэмжлэлийн батламж 2 жилээс доошгүй байх зэрэг 28 багц шаардлага тавьсан юм. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
1 сар 3, 2024 08:55

Байгаа юмандаа сэтгэл ханг�##�уун эерэг байж сур тэнэгүүд ээ болж л байна юм бүхэнд мууг өгдөгөө боль иим автобусаар үйлчлүүлж чадахгүй бол чаддаг юм бол м�##�нууд өөрөө ланд лексүс унаад яв

Зочин
Зочин
1 сар 3, 2024 09:19

Толиндоо тормосгүй юм уу.

Иргэн
Иргэн
1 сар 3, 2024 16:33

Иргэд бид баяртай байна аа. Ингээд автобус парк шинэчлэлээ сайхан гүйцээчхээрэй. Харин иргэд бид эд юмсыг нь гамтай сайхан байлгах ухамсартай байх хэрэгтэй шүү!!!

Зочин
Зочин
1 сар 3, 2024 20:32

Хятад машин олигтой биш өөр орны автобус авах хэрэгтэй шү

Зочин
Зочин
1 сар 3, 2024 20:42

шинэ дээрээ сайхан ш дээ 3жил явах уу монголын ард түмэн ашиглаж хэрэглэж байж мэднэ дээ шинэ дээрээ сайхан ш хятадын АВТОБУС хөөрхий муу солонгос АВТОБУСны ХАЖУУД микроавтобус шүү 25хан сууд�##�тай ЭРЭЭНЫ 2юаны АВТОБУС БАЙНА Ш ДЭЭ

Зочин
Зочин
1 сар 4, 2024 08:54

Капит�##�сити нийтийн тээврийн автобус 50иас доошгүй сууд�##�тай байдаг олон улсын жишиг стандарттай байхад улсын нийслэлдээ Хятадын тосгон дотор явдаг бага оврын автобус авчирчхаад хөөрцөглөөд ичиж үхмээр юм....п.и.з.д.а
Ард ньНямбаатарын шахааны бизнес 600 ийм автобус авснаас 300 евростандарт автобус арай үнэтэй авсан бол жолоочийн зард�##� шатахууны зард�##� гээд их юм хэмнэгдэх байлаа
Даанч дарга нар маань унац харж улсад худа.л.дан ав.а.лт хийснээрээ 80 уулаа шахц�##�даж явдаг 2 жилийн настай л.а.л.а.рын сэг л оруулж ирлээдээ....п.и.з.д.а

Зочин
Зочин
1 сар 4, 2024 10:50

Сайн муу сайхан муухайг цаг хугацаа харуулна даа. Харж л байя.Чанартай эдэлгээ сайтай бол сайн л байна.

Оршин суугч
Оршин суугч
1 сар 4, 2024 17:03

Хужаа автобусаар л мөнгө угаах юм даа. Т�##�ыг нь европоос ав аа!

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
1 сар 5, 2024 00:22

ХЯТАДЫН ИРГЭД ИЙМ Л ТАСАРХАЙ АВТОБУСААР ЗОРЧИДОГ ЮМ БАЫНА. НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ НОГООН АВТОБУСЫН АЧААР ҮЛГЭРТ ГАРДАГ ШИГ Л АВТОБУСАНД МОНГОЛЧУУД СУУЖ ҮЗЭХНЭЭ. САЙН ЗАСАГЛАДТАЙ УЛС ОРОН ИЙМ Л БАЙДАГ ЮМ БАЙНА. ӨДӨР ШӨНӨГҮЙ МУУЛААД БАЙДАГ ХЯТАДУУД ЧИНЬ ДИВААЖИНД АМЬДАРЧ БАЫНА ДАА. ХӨӨРХИЙ БИДНИЙ МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД УЛНЫ УЛС БОЛЖЭЭ. УИХ-Н ГИШҮҮДИЙН АМНЫ БИЛГЭЭР УЛ УЛС БОЛЛОО. НӨГӨӨ 400 НОГООН АВТОБУС ХААЧСАН БЭ. СОГТУУ ЖОЛООЧЫГ 14 САЯАР ТОРГОЖ БАЫГАА ЮМ ЧИНЬ ТӨСВИЙН ХУЛГАЙЧДЫГ 14 ТЭРБУМААР ТОРГОХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ. СОГТУУГААР МАШИН БАРИХЫГ ДЭМЖИСЭНДЭЭ БИШ ТОРГОЖ БАЙГАА ХЭМЖЭЭГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЫНА. ТА НАРТ 14 САЯ САРЫН ХЭРЭГЛЭЭ БОЛ АРД ИРГЭДЭД НАСАН ТУРШЫН МӨРӨӨДӨЛ БОЛСОН МӨНГӨ ШҮҮ.

Sanchirmaa
Sanchirmaa
1 сар 5, 2024 12:09

Жолооч нар мөнгөний цоорхой хийчихнэ шүү билетээ уншуул гэх шаардлага тавих цоорхой буюу микрофон бгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button