УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ: С.Сүхболдыг БНСУ-д, Ц.Мөнх-Өлзийг Шведэд суух элчин сайдаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.03/ хуралдаанаар зарим Элчин сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч нарыг томилжээ. Тодруулбал,

Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд БНСУ-ын суух бүрэн эрхт Элчин сайд,

Гадаад харилцааны яамны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий Швед дэх бүрэн эрх Элчин сайдаар тус тус томилсон байна.

С.Сүхболдын хувьд:

  • 1999 онд ГХЯ-ны ОУБГ-ын мэргэжилтэн
  • 2000-2007 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2002-2004 онд Монгол Улс, БНХАУ-ын улсын хилийг 2 дахь удаагаа тогтоон шалгах Хамтарсан комиссын Монголын хэсгийн гишүүн
  • 2007 онд НҮБ-ын ЕА-н 62 дугаар чуулганд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гишүүн
  • 2007-2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т 2 дугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал
  • 2012онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2015 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
  • 2015-2020 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
  • 2020 онд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх
  • 2020 оны 12сарын 7-ноос ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал

Ц.Мөн-Өлзийн хувьд:

  • 2004 онд ГХЯ-ны Ёслолын хэлтэст мэргэжилтэн
  • 2004-2006 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе
  • 2006-2007 онд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе
  • 2007-2010 онд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Байнгын төлөөлөгчийн газарт атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2012 онд ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын дэд захирал
  • 2012-2013 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 2013-2016 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
  • 2016-2018 онд ГХЯ-ны Дипломат ёслолын газрын Захирал
  • 2018-2021 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөх
  • 2021 оны 10 дугаар Дипломат ёслолын газрын захирал
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button