Нийгэм мэдээ

АЖМХ-ноос БНСУ, ХБНГУ-ын нислэгийг 2 дахин нэмэгдүүлэхийг хүсжээ

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос БНСУ, ХБНГУ-ын нислэгийн давтамжийг одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсэж ЗТХЯ-нд албан бичиг хүргүүлжээ.

Хариуд нь ЗТХЯ-наас "Монгол, Солонгос улсын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу Монголын тав, Солонгосын тав нийт 10 агаарын тээвэрлэгч томилогдож долоо хоногт 70-80 тогтмол нислэг үйлдэж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, гэрээ хэлэлцээрийг шинэчлэн батлахаар ажиллаж байна.

Монгол, Герман улсын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу хоёр улсын хооронд одоо үйлдэж байгаа Франкфурт цэгт долоо хоногийн таван удаагийн нислэгийг Берлин, Франкфурт, Мюнхен цэг тус бүрд долоо хоногийн долоон удаа болгон нэмэгдүүлэх хүсэлтийг ХБНГУ-д хүргүүлсэн. 2024 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button