Нийгэм мэдээ

50.5 тэрбумын зээлээр гал унтраах машин авна

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол улс, Франц улсын засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Тодруулбал, жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр хэт хүйтний, давчуу орчин нөхцөлд 32-42 метр хүртэлх өндөрт ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах тусгай зориулалтын 18 машин нийлүүлэх аж.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар онцгой байдлын байгууллагад хөөсөөр гал унтраах автомашин гурав байгаа бөгөөд 5-8 давхар барилгын гал түймрийг унтраах боломжтой аж. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод 9 давхраас дээш өндөртэй 198 барилга байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button