Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Их Британийн арми Йемен дэх Хусит бүлгийн байршлуудыг бөмбөгдөж эхэллээ

АНУ болон Их Британийн зэвсэгт хүчин Йемен улсад байрлах Хусит бүлгийн байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Йемений нийслэл Санаа болон Худейда болон Улаан тэнгисийн боомтод цохилт өгчээ.

Газын зурвасын дайн эхэлсний дараа Йемен дэх Хусит бүлэг арван нэгдүгээр сард Улаан тэнгис дэх Израилыг зорин явж буй тээврийн хөлөг онгоцнууд руу халдана гэдгээ мэдэгдсэн. Улаан тэнгис бол дэлхийн усан тээврийн 15 хувь өнгөрдөг худалдааны өндөр ач холбогдол бүхий бүс.

Ийм учраас тус бүсэд АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн алба байршиж хуситуудын дайралтыг таслан зогсоож байсан юм. Тэгвэл одоо Хусит бүлгийн үйл ажиллагаа явуулдаг Йемений байршлуудад агаарын цохилт өгч эхэллээ.

Нийслэл Санаагийн нисэх буудлын ойролцоо өгсөн цохилт

Твиттер дээр Йеменд оршин суудаг чөлөөт сэтгүүлч Али аль-Сакани “Санаа, Саада, Дамар, Худейда дахь хуситуудын байрлалд агаараас цохилт өгсөн гэж нутгийн иргэд надад мэдэгдлээ” гэж бичсэн байна.

“Associated Press” агентлаг АНУ-ын алба тушаалтнуудыг иш татаж мэдээлэхдээ логистикийн төв, агаарын хамгаалалтын систем, галт зэвсгийн агуулахуудыг онилсон гэжээ.

Хусит бүлгийн албан тушаалтан Абдул Кадер аль-Мортада мэдэгдэл гаргахдаа “Йемений эсрэг Америк-Зионист-Британийн түрэмгийлэгчид нийслэл Санаа болон Худейда, Садаа, Дамар хотод хэд хэдэн удаа халдлаа” хэмээсэн байна.

Пүрэв гарагт /2024.01.11/ тус бүлгийн ахлагч Абдул Малик аль-Хусит “Америкийн аливаа дайралтыг зүгээр өнгөрөөхгүй. Бид хорин дрон болон хэд хэдэн пуужингаар хийсэн халдлагаасаа илүү хүчтэй дайралт эхлүүлнэ. Израилыг зорьж буй хөлөг онгоцнуудыг онилохоос ухрахгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
1 сар 12, 2024 09:19

Англи Америк Арабыг ертөнцыг донслоглоодоо ,,,,,,цаадууд нь мэдээж зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой,

Зочин
Зочин
1 сар 12, 2024 17:38
Reply to  ИРГЭН

Англи америкчууд нэг бүлэглэлийн нэрээр дайн өгүүлэхээр зан�##�хийлж байна. Сири иракийн удирдлага ард түмэндээ химийн зэвсэг хэрэглэж байна гэсэн ш�##�тгаанаар дайран орсон.Тэндээс нэг ч кг химийн зэвсэг олоогүй . Харин нефтийн орд газарт нь эзэн сууж авсан .Югослав улсын удирдагч өөртөө асар их хөрөнгө цуглуулж ард түмнээ шулж байна гээд дайрч ороод югославыг газрын хөрснөөс арчиж олон жижиг улс болгосон . Югославын удирдагч гадаадад ямарч хөрөнгөгүй , улс нь гадны ямар ч улсад төргүй байсан нь тодорхой болсон гээд ............ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ДАЙСАН болсон АНУ , АНГЛИ

Зочин
Зочин
1 сар 12, 2024 11:57

Еэмэн гэж бичээрэй. Бид Оросууд биш.

Зочин
Зочин
1 сар 13, 2024 14:15
Reply to  Зочин

Эргүү хог,батлагдсан нэр томъёо байдаг,чам шиг юм болгоны үгээр байна гэж байхгүй

'''
'''
1 сар 13, 2024 07:36
Reply to  Зочин

Йемен, ᠶᠧᠮᠧᠨ

Холбоотой мэдээ

Back to top button