Нийгмийн
Ирэх даваа гарагт Б.Ганхуяг нарыг шүүнэ

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ирэх даваа гарагт /2024.01.15/ өглөөний 09 цагт болно. Өнгөрсөн хугацаанд шүүх хурал нийтдээ дөрвөн удаа тодорхой шалтгааны улмаас хойшилж байв.
Тодруулбал:
- есдүгээр сарын 28,
- аравдугаар сарын 30,
- арваннэгдүгээр сарын 13
- арванхоёрдугаар сарын 27-нд тус тус хойшилжээ.
Шүүх хуралдаанд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна,
- Т.Түвшинбаатар
- Х.Батхишиг
- О.Данзанлувсантүдэв
- Б.Отгонжаргал
- Г.Гантөмөр
- О.Дагвадорж
- И.Даваадорж
- П.Бадамханд
- Б.Эрдэнэбаяр нар хамт шүүгдэж байна.
Шүүх хуралдааны талаар эргэн мэдээлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн үнэнээ өчиж чадахгүй чад хийчих юм бишүү их л өвчтэй бгаагаа өрөвдүүлэх гээд хулчгар гар бн�##�ээ
худ�##� даа худ�##�
Xulgaichuud.