Нийгмийн

"Бүх Одод 2024" тоглолтын "Үлэмжийн чанар" Э.Улаанхүү гэж хэн бэ

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 улирлын "Бүх Одод 2024" холимог оддын тоглолт өчигдөр эхэлсэн билээ. Энэхүү тоглолтоор "Powerade" багийн тоглогч уяач Э.Улаанхүү олны анхаарлыг татав.

Цахим хуудаснаа сагсан бөмбөг тоглох чадвараараа "Үлэмжийн чанар" од болсон Э.Улаанхүү нь Дундговь аймгийн Луус сумынх аж.

Тэрбээр Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэнгийн уралдаан барианд орох мөчид бага зэргийн будилааны үеэр олон түмэнд танигдсан билээ.

Э.Улаанхүүгийн шүдлэн үрээ Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдаанд, тэргүүлж ирсэн юм. Гэхдээ морь бариач тасарч ирсэн эхний хоёр үрээг тосохдоо Э.Улаанхүүгийн хар үрээний өмнүүр хөндөлсөж орсноор аль үрээ нь түрүүлсэн эсэхт будлиулсан юм. Ийнхүү морь бариачийн мэдрэмжгүй үйлдлээс болж Э.Улаанхүүгийн хар үрээ аман хүзүүнд орсон билээ. Гэхдээ морины комисс маргааш нь түүний хар үрээг түрүүлсэнд тооцсон аж.

Энэхүү будлианы үеэр алдарт уяач Э.Улаанхүү хар үрээгээ "тэргүүлсний дайтай аман хүзүүнд орлоо, сайхан байна" гэхчилэн ярьсан нь ард иргэд, олон түмний хайр энэрлийг татсан юм. Үүнээс улбаалж "Түмний хар үрээ" гэх нэршил ч олноо дэлгэрсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button