СПОРТ
МУГТ Д.Отгонжаргал дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох цувралын "Zagreb Open 2024" тэмцээнээс МУГТ Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт МУГТ Д. Отгонжаргал Польш улсын тамирчин Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялжээ. Ингэснээр Д.Отгонжаргал "Zagreb Open" тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож анх удаагаа медаль хүртэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.