Top StoriesЯрилцлага

С.Номинзул: Зүрх сэтгэл төвтэй хүн мэдрэмжээрээ хариу үйлдэл үзүүлдэг

Өөрийгөө таньж мэднэ гэдэг ирээдүйд юу хийх, хаана очих карьерын эхлэлийн хамгийн чухал алхам болдог. Ингэхийн тулд өөрийгөө таньж өөрийнхөө дуртай сонирхолтой зүйлийг мэдэх нь чухал. Өөрийгөө таньж мэдэх маш олон аргууд байдаг ба хувь хүний зан төлөвийг эннеаграмын тестийн аргаар шинжлэх, “Зан чанарын академийн көүч, багш С.Номинзултай ярилцлаа.

Дэлхий дээр тархи болон, зүрх сэтгэл, гэдэс төвтэй гурван төрлийн хүн оршдог. Тархи төвтэй хүмүүс аливааг маш удаан боддог бол зүрх сэтгэл төвтэй хүмүүс мэдрэмжээрээ хариу үйлдэл үзүүлдэг. Харин гэдэс төвтэй хүмүүс хүч чадалтай байдаг аж.

-Дэлхий дээр тархи болон, зүрх сэтгэл, хүч төвтэй гурван төрлийн хүн байдаг-

-Та өөрийгөө болон “Зан чанарын академи"-ийн тухай танилцуулаач?

-Намайг С.Номинзул гэдэг. 2020 оноос эхэлж эннеаграм тестний чиглэлээр багшилж байгаад өнгөрсөн жилээс “Зан чанарын академи”-ийг байгуулсан.

"Зан чанарын академи" маань эннеаграм, DISC, MBTI, DMIT гэсэн дөрвөн төрлийн хувь хүний зан чанарыг тодорхойлох тест дээр ажилладаг.

Дээрээс нь хүүхдэд зориулсан Карл Юнгийн асуулт гэж байдаг. Найман төрлийн амьтнаар хүүхдийг тодорхойлдог. Таваас дээш насны хүүхдүүд өгөх боломжтой. Энэ тест маань амьтдаар тодорхойлогддог учраас тухайн хүүхдийг шар шувуу төрлийнх юм уу, эсвэл минж төрлийнх, панда төрлийнх гэж ангилдаг. Ингэхээр хүүхэдтэйгээ ярилцаж байхад “өө би панда байсан байна” гээд маш их сонирхолтой яриа өрнөдөг.

Манай академийн хувьд хувь хүнд энгийн зөвлөгөө өгөхөөсөө илүү зан чанарт нь тулгуурласан мэдрэмжээ илэрхийлэх, стрессээ тайлах гэх мэт ажлын болон харилцааны арга барилуудыг зөвлөдөг. Хувь хүн бүртэй тулж ажилладаг учраас гэр бүл болон, байгууллагат түлхүү сургалтаа ордог.

Мөн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, зан чанарын көүч, өсвөрийн зөвлөгөө гэх мэтчилэн төрлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Анх хэрхэн яаж эннеаграмын багш болохоор шийдсэн бэ?

-Нэлээн олон жилийн өмнө Солонгосоос багш нар ирээд биднээс маш олон асуулттай, урт тест авч байсан юм. Тухайн үедээ нэлээн залхуутай санагдаж байсан ч үр дүн нь итгэмээргүй, миний сонирхлыг маш ихээр татсан. Яг надад байдаг зан чанарыг гаргаж ирсэн. Би өөрийнхөө талаар эрэл хайгуул хийж явахдаа темперамент, MBTI гээд зан төлөвийн тест бөглөөд тодорхой хэмжээнд мэдэж авч байсан ч эннеаграм хавь илүү бүр нэг нэгэнгүй намайг тоочиж гаргаж ирсэн.

Тухайн үед жирэмсэн байсан учраас өөрийгөө болон нөхрөө ойлгодоггүй байсан. Залуу хосуудад муудалцах үе их гарна. Тэр үед эннеаграмтай танилцаж өөрийгөө болон нөхрөө маш сайн ойлгож эхэлсэн. Тэгээд л маш үр өгөөжтэй байсан учраас АНУ-д энэ чиглэлээр гүнзгий судалж суралцсан.

-Эннеаграм нь бусад зан төлвийн тестүүдээс ямар чанараараа илүү, ондоо вэ?

-Эннеаграмыг гурван төвд хуваадаг. Эхнийх нь тархи төв буюу хүний толгой хэсэг. Бодож шийдвэрээ гаргадаг. Жижиг ч байсан, том байсан маш их тунгааж бодож шийдвэр гаргадаг төрлийн хүмүүс.

Дараагийнх нь мэдрэмж буюу зүрх сэтгэл. Мэдрэмж төвтэй хүмүүс нь ямарваа нэгэн асуудалд мэдрэмжээрээ хариу үйлдэл үзүүлдэг. Тухайн үед сэтгэл нь хөдлөвөл уйлах, инээх, баярлах хариу үйлэл гаргадаг.

Гурав дахь төрлийн хүмүүс хүч төв буюу гэдэс төрлийн хүмүүс. Энэ хүмүүс зөн совин, хүсэл тэмүүллээрээ би яг юу хүсэж байна, миний дотоод хүн юу хүсэж байна гэдгээс шалтгаалаад шийдвэр гаргадаг төрлийн хүмүүс байдаг.

Энэ гурван төрөл маань дотроо дахиад гурав гурав хуваагддаг буюу нийтдээ эннеаграмийг есөн зан чанарт хуваадаг.

Тэгэхээр мэдрэмж төвтэй хүмүүс мэдрэмжээ гаргаад мэдрэмжээ илэрхийлж байхад хүч төвтэй хүмүүс аль хэдийн хүчээрээ ямар нэгэн зүйлийг хийчихсэн байдаг. Харин тархи төвтэй хүмүүс илүү бодож тунгаах орчин нөхцөлд амьдарч байдаг. Тэгэхээр энэ гурван төрлийн хүмүүс дэлхий дээр байснаараа бие биенийгээ нөхөөд бие биетэйгээ харилцан тохиролцоод амьдардаг гэсэн үг.

-Эннеаграмын тестээр нэгнээ таних нь илүү их ойлголцох, мэдрэх боломжийг өгдөг-

-Тест урт байдгаас хүмүүс залхдаг уу, тестийг бөглөхдөө юуг илүү анхаарах вэ?

Тест бол мэдээж нарийвчилсан тест учраас 70-с дээш асуулттай байх нь элбэг. Хүмүүс эхэндээ яаж энэ 90 асуултыг бөглөх вэ гэдэг. Гэхдээ тайван орчинд, тайван байх үедээ тест бөглөвөл урт богиныг анзаардаггүй юм. Асуулт бүрээсээ хүн өөрийгөө эрж хайдаг болохоор урт санагдсан ч гэсэн бөглөж байх явцдаа залхаж байгаа харагддаггүй.

Манай төв дээр ирээд тест бөглөж байгаа хүмүүст бид нар өөрсдөө тэр нөхцлийг нь бүрдүүлж өгдөг.Зарим сургалтын үед заавал тест бөглөхгүйгээр ярилцдаг. Есөн зан чанарын асуултыг нэгнээсээ асууна хэн нь, аль нь вэ гэдгийг хайна.

-MBTI дээр хүнийг тодорхойлсон дөрвөн үсэг байдаг шүү дээ. Жишээлбэл би INFJ хүн. Тэгэхээр эннеаграм  дээр нэгнээ зөвхөн 1-9-ийн тоогоор дуудах уу?

Америк, Солонгост илүү нээлттэй байдаг болохоор нэгнээ зүгээр тоогоор дуудчихдаг. Жишээ нь: Нэгээ, хоёроо гээд. MBTI дээр бол 4 үсэг буюу 16 төрлөөр хариу гарч байгаа. DESK дээр 4 төрлөөр хариу гардаг. Темперамент бол монголчуудын хамгийн сайн мэддэг, нийтлэг тест. Ихэнх хүмүүс хүнийг гаднаас нь хараад хөгжилтэй хүн байвал “өө чи сангвиник юм байна” гэдэг. Тэгвэл эннеаграмаар өөрийгөө мэдэж авсан хүмүүс аль хэдийн бие биенээ тоогоор нь дуудчихсан байдаг “аан чи гурав юм байна”, “Наймууд угаасаа ингэдэг юм гэхчлэн”, хоорондоо тоогоор ярьдаг.

-Албан байгууллагат сургалт орохын давуу тал нь юу байдаг вэ, мөн өөрийнхөө сургалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Байгууллагат сургалт ороход их хөгжилтэй байдаг. Хүмүүс нэг нэгнийхээ зан чанарыг мэдэж авснаар харилцахад илүү амар болдог, илүү ихээр ойлголцож, нэг нэгнээ мэдэрч ажилладаг нь анзаардаг.

Ажилтнууд эсвэл өсвөр насны хүүхдүүд академик сургалтаас жаахан залхчихсан байдаг шүү дээ. Энэ байдлыг эвдэхийг анхнаасаа хүсэж эрмэлзэж байсан. Сургалт гэхээрээ яагаад уйтгартай лекц уншсан төвөгтэй байх ёстой юм. Яагаад хөгжилтэй, гоё байж болохгүй гэж. Аль болох сонирхолтой байдлаар сургалтаа орохыг хичээдэг.  

-Одоо үеийн хүүхдүүд мөрөөдөлгүй болж, өөрийнхөө нандин чанарыг гээчихсэн-

-Та сая өсвөр насны хүүхдүүдэд сургалт ордог гэж ярилаа. Өсвөр насныхан бие хүн болж төлөвшиж байх үедээ зан аашны хувьд тогтворгүй байдаг. Тэгэхээр хамт ажиллахад ямар байдаг вэ?

-Анхнаасаа өсвөр насны хүүхдүүдийг онцолсон. Яагаад гэхээр хамгийн өвөрмөц, хамгийн онцгой үе дээрээ байгаа. Аливаа зүйлийн зөв бурууг нь ялгаад, сайн чиглүүлээд өгөх юм бол ирээдүйн хамгийн чухал алхмыг тавьдаг.

Одоо эргээд бодохоор аав, ээж маань эсвэл хэн нэгэн намайг өсвөр насан дээр байхад энэ зүйлийг тайлбарлаад өгөхгүй дээ гэж боддог.

Тиймдээ ч би хамаатны дүү нартайгаа нэлээн ойр байдаг. Аль болох дүү нартайгаа ойр байж, буруу зөвийг ялгахад нь тус болохыг хичээж байгаа. Тэр хүүхдийн дотор байгаа хувь хүнийг илүү их таниулах, хүсэл мөрөөдлийг нь олох, өөрийнх нь авьяас чадварыг нээхийг эрмэлздэг. Тиймдээ ч өсвөр насныханд зориулсан “Онцгой би” хөтөлбөрийг эхлүүлж байгаа.  

Одоо үед хүүхдүүд өөрийн гэсэн мөрөөдөлгүй болчихсон, хэн нэгнийг даган дуурайж өөрийнхөө үнэ цэн, дотоод нандин чанараа гээчихсэн байдаг. Үүнтэй тулж ажиллахын тулд тус хөтөлбөрийг санаачилсан. “Би хэн бэ” буюу өөрийгөө таних аялал, мэргэжил сонголт буюу “Ирээдүйд би хэн болох вэ” гэдгээ тодорхойлох, миний мөрөөдөл, зорилго, тэмүүлэл юу вэ гэдгийг, сэтгэл хөдлөлийн чадвар буюу би сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах вэ гэдгийг эрж хайх хөтөлбөр юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинш
зочинш
1 сар 15, 2024 09:55

Хүний тархийг угаахад маш амархан.хамгий гол нь өөрийгөө их ухаантай туршлагатай юмшиг харагдуулах хэрэгтэй

Нэргүй
Нэргүй
1 сар 15, 2024 13:15

Зайнаас тэр тестийг бөглөж, бас зөвлөгөө авах боломж байдаг болов уу?

Зочин
Зочин
1 сар 15, 2024 13:55

Маш буруу тайлбарлаж байна. Дахиад сайн судлах хэрэгтэй. Монголд юу ч мэдэхгүй байж нээх мэддэг юм шиг заах юм. Яана

Зочин
Зочин
1 сар 15, 2024 13:56

Маш буруу тайлбарлаж байна. Дахиад сайн судлах хэрэгтэй. Монголд юу ч мэдэхгүй байж нээх мэддэг юм шиг заах юм. Яана

Холбоотой мэдээ

Back to top button