Нийгэм мэдээ

"4000 орчим хуурамч согтууруулах ундаа хураагаад байна"

Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэд гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй архи, согтууруулах ундаа хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг ихээр гарч байгаа аж.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Г.Алтансүхээс тодруулахад "Цагаан сарын баяр дөхөөд хилээр хуурамч, дуураймал, гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундаа нэвтрүүлэх гэсэн зөрчил их гарсан. Нэг хэсэг ийм тохиолдол маш их гарч байсан бол хоёр талд сэргийлэх арга хэмжээ авснаас хойш харьцангуй багасаж бараг таслан зогсоосон гэж хэлж болно.

Гэхдээ өдөрт хилээр нэвтэрч байгаа 8000 хүнийг нэг бүрчлэн шалгах боломжгүй тул хуурамч архи оруулж ирэх тохиолдол гарч байгаа байх.

Хэргийг Гаалийн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулж байгаа. Хууль бус бараа хилээр нэвтрүүлэхийг завдаж буй тул торгох ёстой ч одоогоор торгуулийн арга хэмжээ аваагүй. Одоогийн байдлаар түр агуулахад техникийн спиртээр найруулсан байж болзошгүй хоруу чанар өндөр хуурамч согтууруулах ундаа 4000 орчмыг хураасан байна.

Гаалийн тухай хуульд заасны дагуу хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гурав хоног түр агуулахад хурааж, хоёр сарын дотор иргэн тухайн бараагаа буцаан гаргаагүй бол устгах арга хэмжээ авдаг" гэв.

"Гаалийн тухай хуулийн 8.3.т улсын хилээр оруулахыг хориглосон барааг  Монгол улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад гурав хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна" гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ямар ямар шошготой архи орж ирдэгий нь мэдмэ
Зочин ямар ямар шошготой архи орж ирдэгий нь мэдмэ
1 сар 17, 2024 08:17

Ямар ямар шошготой архи орж ирдэгий нь мэдмээр байхын, хэлж өгч болох уу

Ничоз
Ничоз
1 сар 18, 2024 19:26

Eden, soyombo, soyrxol, evok. Өөр бас зөндөө нэр байна гэсэн...

Зочин
Зочин
1 сар 18, 2024 17:20

Тн шдэ, дандаа ингэж нууцлана. Энэ чинь өөгшүүлж байгаа нэг хэлбэр. Нэр шошгыг нэг өсөн мэдээлэх нь зөв

Зочин
Зочин
1 сар 18, 2024 06:53

Ямар нэртэй архи хуурамчийг нь нэрлэх хэрэгтэй тэгвэл ард түмэн сэрэмжлүүлэг аваад дор хаяж эрүүл мэндээрээ хохирохгүй шүү дээ хуурамч архины нэрийг юунд нь нууц�##�даг байна аа

Гэрэл
Гэрэл
1 сар 18, 2024 10:51

Хуурамчаар илэрсэн архинуудаа гаргаж тавьж хүмүүс худ�##�дан авахаас сэргийлээч дээ.хэлээд л байх юм.ямар шийдвэр гаргаснаа ерөөсөө мэдээлэхгүй юмаа.зөрчил дахин2 гарах боломжийг хууль хян�##�тыхан өөрсдөө бүрдүүлээд байгаа юм бишүү.зөрчил яагаад дахин2 гараад байна.хариуцлага дэндүү сул байнаа.

ИргэнИргэн
ИргэнИргэн
1 сар 19, 2024 09:51

Хуурамч, жинхэнэ �##�ь �##�ь хэрэггүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button