Нийгэм мэдээ

"Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг солих ажлыг ирэх хаварт багтаан дуусгана"

Төрийн өмчит сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн боловсон ариун цэврийн байгууламж болгох тухай УИХ-ын тогтоол дөрвөн жилийн өмнө гарсан бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Гэвч 2020 оноос эхэлсэн энэ ажил өнөөдрийн байдлаар ердөө 36 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Тодруулбал улсын хэмжээнд 233 цэцэрлэг, 337 сургууль, 250 дотуур байрны нийт 820 нүхэн жорлонг солих ёстойгоос одоогоор 302 нь л шинэчлэгджээ.

Энэ ажлыг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн 2020 оноос эхлүүлсэн ч ажлын гүйцэтгэл талдаа ч ороогүй байгаагийн шалтгааныг салбарын сайд нь зураг төсөл нь дуусаагүй байхад төслийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлав.

Тодруулбал БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сургуулиудын удирдлагын сэтгэлгүй байдлаас болж ариун цэврийн байгууламж барих байршил их өөрчлөгдөж байна. Нөгөө талаас ариун цэврийн байгууламж барих боломжгүй акталсан байр өгч байгаа тул зарим сургуулийн спорт заал, дотуур байр, сургууль дээр нь өргөтгөл хийж ариун цэврийн байгууламж барьж байна.

Нэг, хоёрдугаар шатанд гарсан алдаа дутагдлаа засаж нэмэлт санхүүжилтээр нөхөж зураг төсөл хийсэн. Гурав, дөрөвдүгээр шатны ажилдаа зураг төсөлтэй тендер зарлаж байгаа тул тендер дээр эрсдэл гарахгүй гэж бодож байна. Төслийг амжилттай хэрэгжиж дуустал хариуцлагыг салбарын сайдын хувьд бүрэн хариуцна.

Энэ оны хаврын улиралд багтаан үлдсэн 500 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламж болгож төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгана" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2024 15:54

mnai namd sanalaa oghih gj bgaatai yag adilkhan bna

Холбоотой мэдээ

Back to top button