Нийгэм мэдээ

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг багасгах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан аж.

Энэ хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, шинэлэг шийдэл, инновац, технологи шингээн, стандартад нийцүүлэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр зорьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button