Нийгэм мэдээ
2023 онд улсын хэмжээнд 64,300 хүүхэд мэндэлжээ

Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 64,300 хүүхэд мэндэлжээ. Энэ нь 2022 онтой харьцуулахад 1.3 мянгаар буурсан үзүүлэлт байна.
Нийт төрсөн хүүхдийг сараар нь авч үзвэл гуравдугаар сард хамгийн их буюу 5,900 хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 4,900 хүүхэд мэндэлжээ.
Шинээр төрөгсдийн 456 нь төрөлхийн гажигтай, 2804 нь 2500 граммаас бага жинтэй төрсөн бол мянган нярай тутмын тав нь амьгүй төрсөн байна.
Ташрамд дурдахад өнгөрсөн онд 17,500 хүн нас барсны 5,537 нь эмнэлэгт, 11,996 нь гэртээ нас баржээ. Энэ нь 2022 оныхоос 0.4 мянгаар буурсан үзүүлэлт аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.