Нийгэм мэдээ

Хилчид төөрч, осгох эрсдэлд орсон 6 иргэний амийг аварчээ

Хилийн наймдугаар заставт өчигдөр /2024.01.17/ 19:18 цагийн орчимд “Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Отрядын штабаас шуурхай эрлийн баг гаргаж, ажилласнаар хилчид заставаас 30 км-т орших замд машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, 5 сартай охин Үжингоо, Ховд аймгийн Алтай сумын иргэн н.Даваажаргал, н.Отгонцэцэг, н.Ариунболд нарын 6 иргэний амийг аварчээ.

Эрлийн багт хилийн наймдугаар заставын салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүн, харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлахгч Г.Алтанбагана, жолооч, ахлах ахлагч Х.Дүйсенбек нар ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button