Нийгэм мэдээ

Нийслэлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар төлөвлөжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл өнөөдөр хурлаар Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй.

2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд нийслэл хотод 840 орчим мянга, 2030 онд 1.1 сая, 2035 онд 1.5 сая, 2040 онд хоёр сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1,213 км. 

Энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын авто замын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн авто замын урт нь 62 км.

Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85,783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой.

Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулжээ.

Энэ асуудлыг нэгдүгээр сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2024 16:24

хоёр машинтай болох сонголт руу л шахаад байхымдаа.. эртхэн авахгүй бол болохгүй нь дээ.. уг нь машин унах ямар ч сонирхолгүй �##�хах автобусанд суух дугуй унах дуртай.. даанч тэр нөхцөлүүд огт байхгүй учир хотод унах гэж нэг жижиг тэрэг авсан барагтай л бол унадаггүй.. одоо бол нэмээд нэг машин авая даа..

Зочин
Зочин
1 сар 18, 2024 17:02

За Нямка машины номерын авлиг�##�аар монголын тэргүүн баян болох зам нь энэ оны энэ өдөр нээгдлээ. 2-рт хүмүүсийн уур бухимд�##� дээд цэгтээ хүрч г�##� асахад бэлэн болох байхдаа. 3-рт иргэнийхээ машин худ�##�дан авч хэрэглэхийг хориглодог улс манайхаас өөр лав байхгүй. Манайх энэ шийдвэрээрээ дэлхийн генист бүртгэгдэх байх. 4-рт нэртэйгээр нь бүх иргэнээ хувмйн машинтай байхыг хуулиар хориглоод соци�##�ист солонгос шиг болчихвол зүгээр биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button