Нийгэм мэдээ

Автобусаар ₮1000-өөр өдөрт 4 удаа зорчино

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг хурлаар танилцуулав.

Тодруулбал, нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг том хүн 600 болон 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ.

Нэг удаагийн төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрхтэй. Ингэснээр иргэнд ирэх төлбөрийн ачаалал болоод нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа гэж НИТХ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий

600 болон 1000 төгөргөөр өдөрт 4 удаа зорчино гэдэг хоёрдмол утгатайг ойлгосонгүй .Эсвэл зорчих бүрдээ 1000 төг төлөх юм уу,анхны удаа 1000 төг төлөөд цааш 3 удаа үнэгүй явах юм уу.Сүүлчийн тохиолдол зөв бол зөвхөн ажилдаа өглөө очиод орой ирдэг бол дансанд 500 төг үлдэх үү гэсэн олон асуудал хариултгүй хоцорлоо.

Иргэн
Иргэн

Өглөө ажилдаа явдаг иргэд шаталттай юм байна өө

Иргэн
Иргэн

1000 төгрөгөөр 7 хоног явдаг болгооч.1000 төгрөгөөр ганцхан өглөө л явахаар онцгүй санагдаж байнаа

Холбоотой мэдээ

Back to top button