НийгмийнНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлтөөр хийж байна

Умайн хүзүүний хорт хавдар дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хавдрын шалтгаант нас баралтаар хоёрдугаарт жагсдаг аж. Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа бөгөөд жилд 300 орчим эмэгтэй энэ хавдраар нас бардаг байна. Тиймээс уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авдаг PCR шинжилгээг ЭМД-д хамруулжээ.

Тодруулбал, умайн хүзүүний эсийн шинжилгээг улс даяар 30-60 насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгээр хийдэг байна. Гэхдээ заавал 30-Иас дээш насныхан гэж хязгаарлалгүй бэлгийн харилцаанд орсон л бол эмэгтэйчүүд гурван жил тутамд тус шинжилгээг хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.

Гэхдээ улсын эмнэлгүүдэд энэ төрлийн нарийн үзлэг, шинжилгээ хийх тоног төхөөрөмж байдаггүй тул шинжилгээг зөвхөн хувийн эмнэлгүүдэд хийдэг байна. Хувийн эмнэлгүүдэд 150-200 мянган төгрөгөөр хийгддэг тус шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлттэйгөөр 49,000 төгрөгөөр хийхээр болжээ.

Ташрамд дурдахад бэлгийн харилцаанд ороогүй охидын хувьд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх папиллома вирусын вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
otgonbat
otgonbat
1 сар 19, 2024 20:45

hi

otgonbat
otgonbat
1 сар 19, 2024 20:46

хаана байдаг эмнэлэг вэ хагас сайн өдөр үзэх үү

Зочин
Зочин
2 сар 20, 2024 09:16
Reply to  otgonbat

Eh nylhasiin baruun hoino bdg

Холбоотой мэдээ

Back to top button