БНАСАУ К-Драма үзсэн хоёр хүүхдийг 12 жил хүнд хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ

“BBC” агентлагийн олж авсан бичлэг дээр БНАСАУ-д өсвөр насны хоёр эрэгтэй хүүхдийг К-драма үзсэн гэж 12 жил хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноож байгаа дүр зураг бичигджээ.
2022 онд хийгдсэн байх магадлалтай тус бичлэг дээр 16 настай хоёр хүүг гавлаж олон зуун хүн сууж буй стадионы өмнө зогсоож байгаа явдлыг харуулсан байна. Ийм бичлэг интернэт дээр цацагдах нь тун ховор үзэгдэл. Учир нь Хойд Солонгосын эрх баригчид улсынх нь амьдралыг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг гэх мэт бусад баримт бичгийг бусад орнуудад дамжуулахыг хориглодог байна.

Энэхүү бичлэгийг Хойд Солонгосоос дүрвэн гарсан хүмүүстэй хамтран ажилладаг Өмнөд ба Умардын хөгжил (Sand) судалгааны хүрээлэнгээс “BBC” агентлагт өгчээ. Тус бичлэгийг гаднын дүрс бичлэг үзэхгүй байх анхааруулга болгон Хойд Солонгосын албан тушаалтнууд иргэдэд тараан үзүүлсэн гэгдэж байгаа юм.
Бичлэгт нэгэн хүн суртал ухуулгын чанартай зүйл ярьж байгаа нь оржээ. Тэр хүн “Ялзарсан утсан хүүхэлдэйн дэглэмийн (БНСУ) соёл өсвөр насныханд хүртэл тархжээ. Тэд дөнгөж 16 настай, гэтэл өөрсдийнхөө ирээдүйг сүйрүүлж орхилоо” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юү ч хэлэхэв дээ хэт туйлширсан үзэл суртлаар эв хамтын үзэл санааг доромжилсон удирдагчид үхээсэй
з�##�уу хүн байж ард түмнээ зовоож байгаа энэ з�##�уу ертөнцөөс �##�га болж ард түмний нуруу нь тэнийгээсэй билээ