Нийгэм мэдээ

Төв зам дагуух зогсоолуудыг хааснаар түгжрэл 30 хувиар буурна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой мэдээлэл хийх үеэрээ "Энх тайвны өргөн чөлөөний дагуух машины зогсоолуудыг хаасан" хэмээн мэдээлсэн. 

Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэлх төв зам дагуу 21 байршилд 4-5 машин багтах зай талбай бүхий жижиг зогсоолууд байсныг хашаалаад байгаа юм. Учир нь зогсоол дүүрсэн үед автомашинаа нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийг 25-30 хувиар нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.

Тиймээс жижиг зогсоолуудыг чөлөөлснөөр төв зам дагуух хөдөлгөөн саарч, түгжрэл үүсэхгүй гэж үзжээ. Мөн тухайн зогсоолуудыг явган хүний зам болгох ажлыг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Тус зогсоолуудад өдөрт хамгийн багадаа 300 жолооч автомашинаа байрлуулдаг байсан бөгөөд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөмжийн дагуу 2023 оны 12 сарын 28-наас эхлэн хашаалсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Буруу л юм хийлээ
Буруу л юм хийлээ

хуучн дандаа зүлэг байсан газрууд шүү. бүгдийг нь дахин зүлэгжүүлбэл өнгө үзэмж нэмэгдэнэ дээ

Судлаач иргэн
Судлаач иргэн

Үнэхээр үхжээсэн тэнэг оркууд хотыг б�##�лаж байна аа..зогсоолын тоог нэмэгдүүлж байж л иргэдээ тустай...

Судлаач иргэн
Судлаач иргэн

Ирэх сонгуулиар Бат -Үүлийг л мэр болгомоор байна..Хэнтийн 2 тэнэгийг Бэрх тосгонруу нь �######�уулах шаардлагатай

Зочин
Зочин

horoolliin tov zam daguuh zogsooluudiig bas tolbortei bolgomoor bainaa

зочин
зочин

тэнэгтэж дуусахгүй нээ

Зочин
Зочин

Дараагийн сюрприз үү.

Зочин
Зочин

Маш зөв шийдвэр бна. Нямка мандтугай!

Эрка
Эрка

Хотын даргын тагнуул туршуулаадаа хөө 80 настай настан 8-15 хүрсэн б�##�чир уудаа анхаарч ажиллаж тусламж биш юм бна.5,10 төг өөр иргэдээс үнэтэй зөвлөгөө тус авсан бол ,УБ хотоо бид мэддэг юм.цагаан захи�##�гууд цүнхчингүүд .тэнэгүүдНямка ахыгаа ойгоо.

Зочин
Зочин

haaj booj baihaar, 1 tsagiin 5000 togrogiin tolbortei bolgochuul. uul n bas bolno doo

Зочин
Зочин

САЙНЗОРИГ НЯМБААТАР НАРАА НААД САНААЧИЛЖ БАЙГАА ТЭНЭГ АСУУДАЛАА БОЛЬ ТА ХОЁР ИРГЭДИЙГ САМАРЧ ДААРУУЛЖ ХАНИАД ХҮРГЭЖ ӨВЧИН ТУСГАЖ ШАТААЖ ДУУСЛАА АЖЛАА ӨГӨӨД ГАЙНЫХАА БАГА ДЭЭР �######�ЦГАА

Баагий
Баагий

Харинч цөөхөнч (21×5=105) гэсэн машин зогсоол хайж түгжирлийг 30% нэмэгдүүлэв.Манай хотын удирдлагууд хот таван шараас офицеруудын ордон хүртэл байрладаг гэж ойлгодог тэгэглэлээсээ с�##�ах ёстой .Төв зам дагуу түгжрэл 30%буурсанч зосоол хайж бусад замуудад 30% нэмэгдсэн.

Зочин
Зочин

Ene m#luud zam deer mashinuud zgr l yavdag gj oilgodog yum bhdaa. Neg gazar ruu ochood mashinaa taviad orood garah heregtei bdag yum shde.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Жижиг зогсоолуудыг хаах нь зөв. Үүнтэй зэрэгцүүлээд орон сууцны хороололууд дотор цагийн хөлстэй давхар барилгатай зогсоол, газар доорх зогсоол зэргийг байгуулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Tovooroo avtobus yavdgui yamar uls bnaa

Холбоотой мэдээ

Back to top button