Их Британийн хааны хамгаалагчдыг "Ялгаварлагчид" хэмээн шүүмжилж байна

Бямба гарагт /2024.01.21/ “The Royal King’s Guard’s England” нэртэй Фэйсбүүк хуудас Монгол жуулчид хааны морьтой харуултай зураг авхуулж байгаа бичлэг нийтэлсэн. Бичлэгээс харвал Монгол жуулчдын зураг даруулсан хоёр дахь хааны харуул дуугаа өндөрсгөн уурласан байна.
Энэ явдал цахим орчинд маргаан үүсгээд байгаа юм. Зарим хүн тус хуудас дахь бусад бичлэгийг эш татаж, өөр жуулчид моринд нь хүрч байхад хааны харуул уурлаагүй учир ялгаварлан гадуурхаж байна гэжээ.

Харин өөр хэсэг хүмүүс морьтой харуулын ард “Анхаар, морьд хазаж эсвэл өшиглөж магадгүй. Цулбуурт бүү хүр, баярлалаа” гэж бичсэн самбар байрлуулсныг дурдаж, жуулчид цулбуурт хүрсэн хэмээсэн юм.
Мөн тус хуудас дахь бусад бичлэгүүдийг үзэхэд, англичууд өөрсдөө морь болон цулбуурт хамаагүй хүрч буй, харин морьтон уурлахгүй, энгийн дүр төрх үзүүлж байгаа нь харагдана. Африк болон ази гаралтай хүмүүст голчлон ийм хандлага гаргаж байгаа нь коммент хэсэгт шүүмжилж байна.
Адаглаад англи хэл дээр бичсэн анхааруулгыг уншиж, ойлгох боломжгүй жуулчид байгааг ч анхаарах ёстой гэжээ. Үнэхээр хатуу дэг, журам үйлчилдэг байж болох ч англи гаралтай хүмүүст өөрөөр хандаж буй нь коммент хэсэгт Фэйсбүүк хэрэглэгчдийг талцуулаад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.