Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгос хүүхдүүд улс төрчдөөс илүү инфлюенсерүүдэд итгэдэг

Солонгосын Боловсролын хөгжлийн хүрээлэн болон БНСУ-ын Боловсролын бодлогын сүлжээ хамтран явуулсан судалгаа Солонгос хүүхдүүд улс төрчидтэй харьцуулахад инфлюенсерүүд цаг үеийн асуудлаар үнэн мэдээлэл өгнө гэж итгэдэг болохыг харуулжээ.

Тус хоёр байгууллага бага, дунд, ахлах ангийн 13 мянга гаруй сурагчийг оруулж найман бүлэг хүмүүст хэр итгэдэг гэдгийг нь тэгээн дөрвийн хооронд үнэлүүлсэн байна. Санал асуулгын үр дүнд сурагчдын инфлюенсерүүдэд итгэх итгэл 2.23 байсан бол улс төрчид 2.05 оноо авсан юм.

Хүүхдүүдийн итгэдэг бүлэг хүмүүсийг жагсаавал

1. Багш нар (3.26)

2. Прокурорууд (2.80)

2. Цагдаа нар (2.80)

3. Шүүгчид (2.70)

4. Сэтгүүлчид (2.34)

5. Шашны удирдагчид (2.35)

6. Инфлюенсерүүд (2.23)

7. Улс төрчид (2.05)

8. Ерөнхийлөгч (1.99)

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button