Улс төрийн мэдээ

"Оюу толгой" ХХК-д дахин 80 сая ам.долларын татварын акт тавьжээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард, Татварын ерөнхий газраас "Оюу толгой" ХХК-д 80 сая ам.долларын татварын акт тавьсан байна. Энэ нь 276 тэрбум төгрөгтэй дүйнэ.

Энэ нь 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах юм байна.

"Оюу толгой" ХХК-ийн зүгээс хууль тогтоомжид нийцүүлж, татвар хураамжаа төлж ирсэн гэдэг байр сууриа энэ удаагийн актад ч баримталж буй юм байна. Ер нь Оюу толгойн гэрээ анх зурагдсан үеийн болон дараа нь шинэчлэгдсэн хуулиудын зөрүүн дээр "Оюу толгой"-д татварын асуудал үүсдэг.

Үүний өмнө хоёр удаагийн татварын акт тавьж, компанийн зүгээс мөн төлөхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Улмаар актын асуудлаар арбитрын шүүхэд хандсан байдаг. Энэ арбитрын маргаан одоо ч нэг тийш шийдвэрлэгдээгүй байна.

Татварын актын маргаан яагаад үүсдэг талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо,

"Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчинтой холбоотой заалтуудыг хэрхэн тайлбарлаж, ойлгохыг эцэслэн шийдвэрлэхгүй бол маргаан цаашид ч үргэлжлэх нь тодорхой юм. Оюутолгой ХХК-ийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн өөрчлөлтөд гар бие оролцох чин хүсэлтэй, хүлэмжийн хий бууруулахад анхаарна гэж мэдэгдлийг хийдэг ч агаарын бохирдлын төлбөр болох 3 сая төгрөгийг ч төлөхгүй гэж маргадаг.  Рио Тинто компанийн хувьд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомж бүхэлдээ тогтворжсон гэсэн байр суурийг баримталдаг. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын хувь хэмжээг тогтворжуулсан гэсэн манай байр сууриас эрс ялгаатай юм" хэмээн тайлбарлаж байв.

Холбогдох ярилцлагыг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 23, 2024 09:10

Амнат харьцангуй багатай мөртөө оногдсон татвараа төлдөггүй ОТ д хилээ хаагаад татвараа төлөхийг шаард. Тусгаар улс байна даа. Даварч бна..

Last edited 1 Он Өмнө by Иргэн
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
1 сар 23, 2024 10:06

авах ёстой татвараа бүгдийг авах хэрэгтэй дээ хамаг баялаг хамж гаргачихаад өгөөжгүй муу хөрөнгөтнүүд бороо гоулд татавараа төлөхггйү бүх �##�таа 5 жилд гагаж авч манайхыг хуурсан гэдэг биз дээ элбэгээ л баяжсан юм биш үү

Зочин
Зочин
1 сар 23, 2024 10:28

...Орос хятад хоёр оронд нь орж ирэхийм байна даа

Борогоцой
Борогоцой
1 сар 23, 2024 11:56
Reply to  Зочин

Яг тийм санаатай л үйл ажиллагаа үргэлжлээд бна л даа !

Холбоотой мэдээ

Back to top button