УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НИТХ ээлжит хуралдаанаа хойшлуулав

Өнгөрсөн шөнө /2024.01.24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр ноцтой дэлбэрэлт гарч, түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсэдлээ.

Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Иймд 2024.01.25-ны өдөр хуралдахаар байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан гаргасан аж.

Энэхүү хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан есөн журмыг батлах эсэхийг шийдэх байсан билээ.

Тус есөн журамд авто машины улсын дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ, авто зогсоолын төлбөр, тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ зэрэг асуудал багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2024 15:29

нүүрсий хулгайчаа

Холбоотой мэдээ

Back to top button