УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайхан: Орон гэр нь галд өртсөн иргэдийн түрээсийн байрны зардлыг төр хариуцна

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Нэгдүгээрт, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваад амь насаа алдаж эрсдэлд орсон онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлуудыг шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж, эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан санхүүжилтийн асуудлыг бас шийдвэрлэлээ.

Гуравдугаарт, 60 айлын орон сууц түймэрт өртсөн. Орон гэргүй болсон айл өрхүүд зочид буудалд амьдарч байгаа учир, орон сууцыг нь засахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж байна. Ямар засварууд хийх вэ гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэнэ.

Дөрөвдүгээрт, байр орон сууцыг засах хугацаанд түрээсийн байранд амьдрах зардлыг мөн шийдвэрлэсэн.

Тавдугаарт, ослын нөхцөл байдал, шалтгаг шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ОБЕГ-ын дарга нар мэдээлэл өгсөн.

Газ тээвэрлэж явсан автомашин яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан юм бэ гэдэг асуудлууд хүртэл яригдаж байна. Аюулгүй тээвэрлэх зориулалтын автомашин байсан уу. Хэрэв тийм бол яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний шатах, тэсрэх бодис тээвэрлэж явсан бэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Орон сууцны орц, гарцаар гал унтраах автомашин орох боломж яагаад бүрдээгүй байсан бэ.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нийт хохирлын хэмжээ тогтоогдсон уу?

-НЗДТГ-аас байрны түрээсийн болоод засварын зардлыг гаргаж ирсэн.

-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
1 сар 25, 2024 15:15

Хариуцлага хүлээж огцор

Зочин
Зочин
1 сар 25, 2024 15:29

ЭНЭ ОЛОН ОРОН СҮҮЦ ЭМНЭЛЭГИЙГ БЭНЗИН ТҮГЭЭГҮҮРТЭЙ НАЙУЛҮҮЛЖ ГАЗАР ОЛГОСОН ХЭНИЙ ЗӨВ ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button