Гадаад мэдээДЭЛХИЙ

Британи хос алдсан муураа телевизийн нэвтрүүлгээс олжээ

Их Британийн Өмнөд Девон мужид оршин суудаг хос алдсан муураа “BBC Spotlight” телевизийн нэвтрүүлэг дээрээс олсон байна. Майк болон Мэрилин Чард нар өнгөрсөн аравдугаар сард Тиггер нэртэй нэг нүдтэй муураа алджээ.

Тиггер хүзүүвчгүй байсан тул алга болсных нь дараа олсон хүмүүс Плимут хот дахь Гэйблсийн нохой, муурын асрах газарт хүргэж өгсөн байна. “BBC Spotlight” нэвтрүүлэг тус асрах газрын талаар дугаараа цацахад Майк, Мэрилин хоёр Тиггерийг харсан аж.

Майк алдагдсан муур нь гэртээ ирэхгүй гурван сар болсны дараа гудамжинд эндсэн байх гэх дүгнэлтэд хүрсэн байжээ. Тэрбээр “Бид гадуур явж байгаад орой нь орж ирэхэд тэр гэрт байгаагүй. Тиггер дандаа л гарч ордог гэхдээ хэдэн цагийн дараа буцаад ирсэн байсан” хэмээсэн юм.

Хатагтай Мэрилин “Нэвтрүүлгээс харчхаад бид хоёр хүлээж тэсэхгүй байсан болохоор дараагийн өдөр нь Гэйблсийн асрах газар дээр нээхээс нь өмнө очсон. Тэндхийн ажилтнууд Тиггерийг авахаар ирсэн гэдгийг сонсоод их баярласан” гэжээ.

Одоо тэд Тиггерт микрочиптэй хүзүүвч зүүлгэж, дахин алга болсон тохиолдолд холбоо барих боломжтой болгосон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button