СПОРТ

Ё.Басхүү тэргүүтэй жүдочид "Парисын их дуулга"-д зодоглоно

Жүдо бөхийн "Парисын их дуулга" өнөөдөр буюу хоёрдугаар сарын 02-ны өдөр эхэлж байна. Тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсан.

Үүнээс хойш энэ жилийн тэмцээн нь 50 дахь удаагийнх гэдгээрээ ач холбогдолтой.

Хамгийн анхны тэмцээнд таван жингээр болж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр болж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд 1988 оноос хойш тус тэмцээнд нэмэгджээ.

Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч \эрэгтэй 365, эмэгтэй 256\ өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ. 

Тодруулбал

  • эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
  • 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,
  • 57 кг-д Л.Энхрийлэн,
  • 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил,
  • -70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам,
  • -78 кг-д О.Хүслэн,
  • эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар,
  • 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
  • 73 кг-д Б.Эрдэнэбаяр,
  • 81 кг-д Г.Болор-Очир,
  • 90 кг-д Г.Алтанабагана,
  • -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button