Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ бага насны хүүхдүүдийг цонхоор шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ

БНХАУ бага насны хоёр хүүхдийг өндөр барилгын цонхноос шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ. Жан Бо нэртэй залуу эхнэр хүүхэдтэй хэр нь Е Ченгчэн нэртэй эмэгтэйтэй танилцаж, дурлалын холбоо үүсгэсэн байна.

Хятадын дээд шүүхийн мэдэгдсэнээр Е Ченгчэн эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэний дараа Жан Бо эхнэрээсээ салжээ. Шүүхийн баримт бичгээс харвал Е Ченгчэн түүний хоёр хүүхдийг гэрлэхэд саад учруулж, хамтын амьдралд нь дарамт болж байна гэж үзсэн тул Жан Богоос хүүхдүүдээ хөнөөхийг хэд хэдэн удаа шаардаж, үгүй бол сална гэж сүрдүүлсэн байна.

2020 оны арван нэгдүгээр сард тэр хоёр тохиролцон хоёр настай охин, нэг настай хүүгээ Чунцин хотод байрладаг 15-р давхарт оршдог орон сууцныхаа цонхноос шиджээ.

Тэд үйлдсэн хэргээ хүүхдүүдийг санамсаргүй унасан болгох гэж оролдсон ч БНХАУ-ын шүүх 2021 оны арван хоёрдугаар сард тэдэнд цаазаар авах ял оноосон юм. Хятадын Ардын дээд шүүх тэдний хэргийг хууль эрх зүй болон ёс суртахууны үндсэн зарчмыг ноцтойгоор зөрчин, хэрэг үйлдсэн сэдэл нь онц жигшмээр, үйлдсэн байдал нь маш харгис гэж мэдэгдсэн байдаг.

Хосыг цаазаар авсан гэх мэдээ Хятадын цахим мэдээллийн платформ Weibo дээр олон зуун сая хандалт авчээ. Нэгэн хэрэглэгч “Хүртэх ёстойгоо хүртэж” гэж бичсэн нь 27 мянган лаяк авсан байна. Өөр нэг хүн “Ямар сайхан мэдээ вэ” гэж сэтгэгдэл бичсэн нь 31 мянган лаяк авчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв өөрсдийн жарг�##�ын төлөө нялх үрсийг �##�на гэдэг манай тэнэг хүүхнүүд ч ингэж чадахгүй байх. Хууль ийм хатуу байх нь хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button