УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"БЗД-ийн 26, 36 дугаар хорооны 40,000 иргэн нэг ч сургууль, цэцэрлэггүй"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40 мянган иргэн амьдарч байгаа ч нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй талаар дурдлаа.

Тэрбээр "Улаанбаатар хот их барилгажилтын үр дүнд орон сууцны хорооллууд бий болсон. Үүний алдаатай тал нь төлөвлөлтгүй хорооллууд. Баянзүрх дүүргийн 26-р хороолол. Өөрөөр хэлбэл, Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Иргэд нь бөөн стресс бухимдал дунд амьдарч байна. Ойр хавийн сургуулиудад хүүхдээ хүргэж өгөх гэж түгжирдэг.

Тиймээс Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонуудад хэд хэдэн яаралтай арга хэмжээ авахаар танилцуулж байна.

Нэгдүгээрт, Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4,002 м.кв газрыг авч, 960 хүүхдийн сургууль барихаар төлөвлөж байна. Баянзүрх дүүрэгт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын жишиг зургаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, Олимп хотхонд баригдаж буй сургуулийн барилгыг гацаасан ААН-д арга хэмжээ авахыг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож байна. Техникийн нөхцөлийг шийдэж өгөхгүй бол тухайн ААН-ийн бүх газрын зөвшөөрлийг цуцална.

Олон барилга барьж, ашиг орлого олсон ААН-үүдийн барилгыг худалдаж авсан иргэдэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх гэж байна.

Гуравдугаарт, "Кристал таун" хотхоноос урагш Цэцэрлэгт хүрээлэн хүртэл нэвт гарцууд гаргана.

Тендерийн асуудлыг Баянзүрх дүүрэг гүйцэтгэж, хөрөнгийг нийслэл шийдэж өгнө.

Дөрөвдүгээрт, Олимп хотхоны урд талын Сэнчири ланд компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоо тус компанийнхантай очиж, уулзана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 5, 2024 13:21

нямбаатарыг дахиж сонгохгүй. нямбаатар л биш бол тэр нянгар нь байна уу жингэр нь байна уу хамаа �##�га

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:20
Reply to  Зочин

Сургуультай болгочихвол ч ёстой бахарх�##�тайгаар хүндлэн дэмжинэ шүү 26р хорооныхон

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:18
Reply to  Зочин

Хуцаарай чи сонгогдохуу хахаха нямбаатар чинь ажлыг бол хииж байнаа харин чиг. Сургууль маш чух�##� байгаа шүү хө

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:14
Reply to  Зочин

Яачаав хүүрээ чамайг бодвол маш их ажил хииж байгаа мундаг дарга даа чи бол улин хуцахаас өөр юуч байхгүй нэг муу хорхой

Эмээ
Эмээ
2 сар 5, 2024 13:25

Амжилт хүсье. 33 жилийн хүрээний бузартай тэмцэх тэмцэлдээ битгий цуцаарай. Хамрах хүрээ хэтэрхий их шүү. Шууд гарах амжилт харагдахгүй боловч эхний �##�хмууд хийгдсээр байгаад т�##�архаж байна. Ажил хийсэн хүн �##�дам үе бий. Баг чинь л сайн байж нуг�##�ах ажил их шүү. Ажлыг чинь сааруулах муу хүмүүс ч хэтэрхий олон байгаа. Тэхдээ үнэн удаан боловч члдаг юм. Бурхан тэнгэр сайн үйл бүрийг чинь дэмжиг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:15
Reply to  Эмээ

Сайн байна энииг л хүсэж байсан шүү

Эмээ
Эмээ
2 сар 5, 2024 13:27

Ялдаг гэдэг үгийг би �##�дчихаж

Иргэн
Иргэн
2 сар 5, 2024 17:27

Амжилт хүсэе. Дүнжингаравын зүүн т�##�аар хойшоо автомашины гарц гаргамаар байна. Газ дэлбэрдэг уулзвар дээр нэмэлт эргэлтийн зам хиймээр байна.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:12

Сайн байна хамгиин чух�##� нь сургууль цэцэрлэг шүү баярл�##�аа дэмжиж байна шүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:16

За ёстой сургуульиай болгочихвол ч чи эр хүн мундаг төриин түшээ шүү амжилт

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 5, 2024 22:17

Сургууль сургууль даргаа

Эрдэнэ
Эрдэнэ
2 сар 8, 2024 22:32

Одоо мэдсэн хэрэг үү !!!! Өөрийгөө дөвийлгөх юм олж ядах юмаа

Холбоотой мэдээ

Back to top button