БНСУ анагаахын оюутны тоог нэмэх болж эмч нар ажил хаяхаа мэдэгдлээ
БНСУ-ын Эрүүл мэндийн сайд Чо Кюхон мягмар гарагт /2024.02.06/ мэдэгдэл хийхдээ жил бүр анагаах ухааны сургуулиудад элсүүлэх оюутны тоог 3,058-аас 2 мянгаар нэмнэ хэмээжээ.
Тус улсын эрүүл мэндийн яам мэдээлснээр Өмнөд Солонгост 1000 хүнд ногдох эмчийн тоо 2.6 байгаа нь ЭЗХАХБ-ын (OECD) дундаж болох 3.7-гоос доогуур байгаа юм. Мөн 2020 оны байдлаар анагаахын сургууль төгсөгчдийн тоо 100,000 хүнд 7.2 байгаа нь бас л ЭЗХАХБ-ын дундаж болох 13.6-гаас бага байна.
Анагаахын оюутны квот нэмэхийг эмч нар салбарын чанарыг доошлуулна хэмээн эсэргүүцэж ажил хаяна гэж байсан юм. Засгийн газраас шийдвэр гаргасны дараа БНСУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэг (KMA) цагаан сарын баярыг дууссаны дараа, ирэх долоо хоногийн даваа гарагаас /2024.02.12/ эхлэн ажил хаяхаа мэдэгджээ.
Өмнөд Солонгост 2006 оноос хойш анагаах ухааны сургуулиуд жилд 3058 оюутан л авдаг байсан юм. Тус улсын Эрүүл мэндийн сайд хэлснээр оюутны квотыг голчлон Сөүл хотын гадна байрладаг анагаах ухааны сургуулиудад нэмнэ гэж мэдэгдсэн байна.

“KMA”-ийн ерөнхийлөгч И Пил Су “Засгийн газар эмнэлгийн салбарынхантай хэлэлцүүлэг, зөвшилцөлгүйгээр ганцаарчилсан шийдвэр гаргасанд харамсаж байна ”хэмээжээ.
Өмнө нь 2020 онд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засгийн газар жилд авах анагаахын оюутны тоог 10 жилийн турш 4 мянгаар нэмэх гэсэн саналаа эмч, дадлагажигч эмч нарын хүчтэй эсэргүүцлийн улмаас орхиж байсан юм.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАСАН Ч ЛАЙТАЙ ХАНГУ НАР ВЭ? МАНАЙД БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАХ ХҮЧИН ДУТМАГ БАЙНА НААШ НЬ ХЭДЭН ГАР ЯВУУЛЧИХАА