Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден Трампыг Путинг бөхийлөө гэж шүүмжлэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт /2024.02.10/ Өмнөд Каролина мужид сонгуулийн кампанит ажлаа хийж явахдаа “Тохиролцсон хэмжээндээ санхүүжилт өгдөггүй НАТО-гийн гишүүн орнуудад ОХУ-ыг хүссэн зүйлээ хий гэж хэлмээр байна. Мөнгөө өгөх хэрэгтэй, өгөх л хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Зургийн эх сурвалж: CNN

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт /2024.02.13/ Трампыг шүүмжилж түүний хэлсэн үгийг Владимир Путинд бөхийж байгаатай ижил зүйл хэмээжээ. Байден төрийн зоог барих өргөөнд үг хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч асан ийм үг хэлж байна гээд боддоо. Бүх дэлхий түүний хэлсэн зүйлийг сонссон. Хамгийн аймшигтай нь тэр тоглоогүй” гэсэн байна.

Байден үргэлжлүүлэн “Манай улсын түүхэнд аль ч удирдагч Орос дарангуйлагчид бөхийж байсан удаагүй. Аль болох тодорхой хэлье: Би хэзээ ч бөхийхгүй. Үнэхээр ичгүүртэй, тэнэг, аюултай бас Америк суртахуунтай үл авцалдана” хэмээсэн юм.

Трампыг хэлсэн үгийг Байденаас гадна НАТО-гийн албан тушаалтнууд ч гэсэн хариу мэдэгдэл гаргасан байна. Тухайлбал НАТО-гйин Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Холбоотнууд нэгнээ хамгаалахгүй гэж ярьж байгаа нь АНУ-ын болон Европын цэргүүдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2024 10:49

Хаашаа янзын гарчиг вэ? Монголоор ч бичиж найруулж чаддаггүй нөхдүүд өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлэхээ болих хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 17, 2024 15:37
Reply to  Зочин

Энэ дэлхий дээр эвтэй найртай амьдарч чадахгүй нэг нэгнээ өдсөн дайныг дэмжсэн ЗӨНӨГ ТЭНЭГ нь дэндсэн хүмүүс байдаг л юм байна . ТРАМПын зөв .

Зочин
Зочин
2 сар 14, 2024 12:07

Трамп маш зөв ярьсан. Байден гэх зөнөг өвгөний уураг тархи үхэжсэн байна. Энэ хүнийг дагаад НАТО болон Европын холбооны орнуудын удирдагч нар бүгд тэнэг болцгоожээ. Дайн хийж байгаа орнуудад туслах нь буруу. Тэдэнд тус�##�санд орвол өөрийн орны иргэдээ ядуурлаас гаргах хэрэгтэй шүү дээ Өмхий зөнөг Байдеен. Танай оронд орон гэргүйчүүд хэдэн мянгаараа л байдаг шүү дээ. Тэднийгээ гэртэй болгоо зөнөгөө.

цахар
цахар
2 сар 14, 2024 12:36

Зөв болгож бичвэл "Байден Трампыг Путинд бөхийлөө гэж шүүмжлэв" гэж бичих байх даа

Зочин
Зочин
2 сар 14, 2024 16:03
Reply to  цахар

Зүйтэй. Одоо ер нь мэргэжлийн сэтгүүлчид нь уншигчдаасаа зөв бичих найруулахад сурах болж дээ. Ккк

Эгэл
Эгэл
2 сар 14, 2024 15:19

Монгол хэлний багш хөлслөн нэмэлт хичээл ав,сэтгүүлч ээ.

Холбоотой мэдээ

Back to top button