Зээлээ төлж чадахгүйд хүрсэн малчид үхсэн ямаагаа 25 мянгаар зарж, өвс авч байна

Манай улсын нийт малчдын 80 орчим хувь буюу 147 мянга 800 малчин өрх малчны зээлтэй байна. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал муудаж, хаврын улиралд малчдын дийлэнх нь банкны зээлээ төлж чадахгүйд хүрч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор малчны зээлийг тэглэнэ, эсвэл зээлийн хугацааг хойшлуулна гэсэн мэдээллүүд цахим орчноо нийтлэгдэж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цас их хэмжээгээр орж, хөдөө орон нутгуудад зудын аюул нүүрлэж одоогийн байдлаар 14 аймгийн 250 гаруй сум зудын нөхцөл байдалтай байна. Энэ байдалтай холбоотойгоор зудад нэрвэгдсэн орон нутагт ажиллахаар УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой зардлыг улсын нөөц сангаас гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 21.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Малчид улирлын чанартай, мөнгөний эх үүсвэртэй бөгөөд нийт малчдын 80 орчим хувь буюу 147 мянга 800 малчин малчны зээлтэй гэсэн судалгаа гарсан байна.
Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал тоолуулсан байна.
Үүнээс:
- Адуу- 4.8 сая
- Үхэр- 5.4 сая
- Тэмээ- 473.9 сая
- Хонь- 29.4 сая
- Ямаа- 24.6 сая толгой мал тус тус тоолуулжээ.
Энэхүү мал тооллогын дүнгээс үзэхэд 189 мянга 330 өрх буюу нийт малтай өрхийн 76.4 хувь нь жилийн дөрвөн улиралд мал маллаж амьжиргаагаа залгуулдаг байна. Харин одоо 14 сумын 250 орчим суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 600 мянга орчим мал хорогджээ.
Ийнхүү бид малчны зээлийн талаар малчдаас байр суурийг нь тодрууллаа.
-Ж.Петр Морроу хаан банкны захирал байх үед “Монголын мал бүгдээрээ банканд байдаг” гэж байсан-
-Малчны зээлийг тэглэх, эсвэл хойшлуулах зэрэг санал асуулгууд цахим орчноо их тархаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Манай аав, ээж хоёр хөдөлмөрийн баатар, гавьяат саальчин хүмүүс бий. Би хөдөөгийн амьдралыг дэндүү сайн мэднэ. Мөн малчидтай ойр ажилладаг хүний хувьд өөрийн бодлоо хуваалцъя.
Ж.Петр Морроу хаан банкны захирал байх үед “Монголын мал бүгдээрээ банканд байдаг” гэж байсан. Одоогийн цас, зудтай энэ үед зээлтэй, малгүй малчид л үлдэх гээд байх шиг байна. Малчдын зээлийг 100 хувь тэглэнэ гэдэг бол хэцүү. Татвар төлөгчдийн мөнгөөр тэглэнэ бас дараад нь гарах эрсдэл их өндөр санагдаж байна. Тиймээс миний хувьд зээл тэглэхийг дэмжихгүй ээ. Харин ахмадын зээлийг тэглэж байсан шиг лимит тогтоох эсвэл зээлийг хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Одоо ч зээлгүй малчин гэж ховор доо. Хэрэгтэй байсан учраас л зээл авч, эргүүлж төлж байгаа. Энэ нь банканд ч тэр иргэдэд ч тэр хоёр талдаа ашигтай байсан гэж бодож байна. Зээлээс гадна малчдыг дэмжих оновчтой аргууд бидэнд бий. Малын махнаас илүүтэйгээр арьс, ширийг нь худалдан авах хэрэгтэй. Малчид ноолуурын үеэр мөнгөтэй болж, зээлээ дардаг. Одоо ноолуур авах ямаа ч үгүй болж байгаа гэж бодож байна. Тиймээс хорогдож байгаа малын арьс, ширийг нь эргэлтэд оруулах хэрэгтэй байх.
С.Мөнхжаргал /Монгол малчин сэтгүүлийн ерөнхий редактор/
-Нэг удаагийн зээл тэглэлт бус байнга малчдаа дэмжих, урт хугацааны бодлого бидэнд хэрэгтэй-
-Та малчны зээлийг ямар тохиолдолд авдаг вэ?
-Намар оюутны сургалтын төлбөр, өвлийн бэлтгэлдээ зориулаад зээлээ тултал авчихсан. Одоо дөрвөн хавар зүтгэж байж төлж, дуусгана. Өмнө нь хэдэн ямаагаа самнаад ноолуурынхаа мөнгөөр зээлээ хаачихдаг, их додигор байсан юм. Энэ хавар самнах ямаа ч үгүй болж байна. Малчны зээл их хэрэгтэй. Бидэнд хэдэн малаа өөр ямар орлого байх вэ дээ. Хэрэгтэй үед их дэмтэй байдаг. Одоогоор үхсэн ямааг ченж нар 25 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Дан арьсыг нь арай үнэтэй авч байна. Бид нэг үхсэн ямаагаа зараад, нэг боодол өвс авч байна.
-Малчны зээлийг тэглэх аль эсвэл зээлийн хугацааг хойшлуулна гэвэл та алийг нь илүү дэмжих вэ?
-Малчдын зээлийг тэглэвэл хэрэгтэй л байна. Энэ хавар самнах ч ямаагүй хүмүүст нэг удаа нуруу тэнийнэ дээ. Гэхдээ төр засагт, цаашлаад эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар сайн мэдэхгүй юм.
А.Амарсайн /Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин/
-Та малчны зээл авч байсан уу?
-Манайх нэг оюутантай. Намар сургалтын төлбөр болон хэрэглээндээ зориулаад 10 орчим сая төгрөг зээлж авсан.
-Зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийдэг вэ?
-Хавартаа ноолуурын мөнгөөр, намартаа мал зарж, амьжиргаа болон зээлээ дардаг. Энэ хавар ноолууртай байх эсэхийг үнэхээр мэдэхгүй байна. Өвөлжилт чанга байна шүү дээ. Салхи шуурганд мал маань уруудчих юм, араас нь явах хэцүү. Нэгнээ алдаж, магадгүй гэж айх юм. Ойрын хэдэн өдөр зээл тэглэх тухай ярьж байна гэж оюутан охин маань хэлсэн. Үнэхээр зээл тэглэвэл малчдад их хэрэгтэй дээ. Ойрын хэдэн өдөр мал битгий байтугай бид өөрсдөө хүнд байдалд орж байна. Манай гэр бүлийн зүгээс малчдын зээлийг тэглэхийг дэмжинэ ээ.
С.Эрдэнэ /Увс аймгийн Малчин сумын малчин/
-Та малчны зээлтэй юу?
-Зээлтэй. Хоёр оюутны сургалтын төлбөр, өвс түлшээ ойртуулах тэвштэй машины зээлтэй.
-Өвөлжилт хүнд байгаатай холбоотойгоор малчдын зээлийг тэглэх эсвэл, зээлийн хугацааг хойшлуулах санал иргэдийн дунд байгаа, энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Хэрвээ тэглэдэг бол нуруунд байгаа том ачаа хөнгөрнө шүү дээ. Гэхдээ болох эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь ганц удаагийн тэглэлт гэж байхаар малчдаа байнга дэмждэг болбол дээр. Адаглаад махны үнэ, арьс шир, ноос ноолуурын үнийг унагаахгүй байхад л болно доо. Бид чинь намар, хавартаа л мөнгө олох боломжтой. Зундаа цагаан идээгээ борлуулаад хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн юмсыг бэлдчихнэ. Малын буян их учраас яаж ийгээд л амиа тээчихнэ. Харин одоо бол мал зутруу, хүн ард нь ядуухан л байна. Буурлын буянд амьдрах аргаа олно доо.
Б.Айлтгүй /Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин/
-Та малчны зээл авч байсан уу, одоо зээлтэй юу?
-Хоёр ч удаа авч байсан. Өнгөрсөн намар зээлээ төлж дуусгасан.
-Зээлтэй малчдын зээлийг тэглэх нь хэр зөв шийд гэж бодож байна вэ?
-Зөв шүү. Би хувьдаа дэмжинэ ээ. Угтаа бол малчны зээл чинь их боломжийн. Жилдээ хоёр удаа төлөлт хийгээд дараад, дахиад авах боломжтой. Тийм учраас яаралтай хэрэгтэй үед чухал хэрэгтэй байдаг. Энэ өвөл айхтар ширүүн болно гэж дуулаад, намар хэдэн малаа зарж, борлуулж байгаад зээлээ дараад, өвлийн бэлтгэлээ хийсэн. Хэрэв тэгээгүй бол хэдэн малаа энэ цаснаар алдах нь байжээ. Малчид бид нар чинь улирлын онцлогоос хамаарч мөнгөтэй болдог. Намар ченж нар ирж, мал ихээр авна. Хавар ноолуурын үеэр их ирнэ. Хавар, намартаа зундаа бас цагаан идээгээ борлуулаад хэдэн төгрөгтэй болно. Тэрнээс биш байнгын орлого муутай шүү дээ. Тиймээс хэдэн малчдаа дэмжээд, зээл тэглээд өгвөл хэрэгтэй дээ.
О.Өлзийсайхан /Хэнтий аймгийн Норовлин сумын малчин/
Бидний холбогдсон малчдын дийлэнх нь малчны зээл тэглэлтийг дэмжиж байсан бөгөөд зарим нь ганц удаагийн зээл тэглэлт биш, урт хугацаанд малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байлаа. Малчдын зээл нь улиралдаа төлдгөөрөө давуу талтай бөгөөд хугацааны хувьд ч уян хатан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар мал ихээр хорогдож байгаа учраас хаврын урь орохоор малын тэнхээ муу, ноолуур бага гарна гэж хэлж байв.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээж зуд болж байгаад харамсаж байгаач , хувийн өмчийн бүх асууд�##�д тэгш хандаж баймаар юмшиг боддог. Хотын иргэдийн хувмйн өмч орон байр нь, яг үнэндэээ хөдөөний иргэд м�##�аа чанаржуулах т�##� дээр юуч хийхгүй байж махныхаа үнийг тэнгэрт гарт�##� нь нэмж чадаад байгаа хэрнээ байг�##�ийн асууд�##� тулаад ирхээр хотын иргэдийн татварын мөнгө, тэтгэвэрийн мөнгийг өвс тэжээл болгоод юучгүй болгож байгаагаа юман чинээ ойлгохыг ч хүсдэггүй бас л баян амьдардаг нөхөдүүддээ. Тийм учраас л УИХ гишүүд хошуураад байдагдаа
M#lchid bol tgj nydlaad zardggvi chenjid shuud amidaar ni achuulaad ogch ywuuldg bgaa shvv mahnii vnee naad chenj nartaigaa yri vgvi gwl gahai tahiagaa idd bj bai
амьдад нь зарж өвс хашаагаа бэлдэхгүй яасан юм бэ ?
Beldeed2 ingj bn zud gj medkvv bjiij hutsah ymaa
Zunjingaa neg l ih nair naadam hiisen uls ows tejeelee belden n yadgiin
Zun bish namar ows tejeel hadlangaa belddg bgaa shvv
М�##�чид эрхийн тэнэг хүүхдүүдээ оюутан болгож баар цэнгээний газруудаар тансаглуулах хамгийн үнэтэй хувцас эд хөрөнгөөр ур�##�дуулах гэж хулгайч луйварчин хувийн сургуулиудын эздийг баяжуулах гэж зээл авдаг юм.
Hotiin ta nar l tgj zugaatsj huwiin sur hesdg bh
Хөөөх үхсэн ямаагаар яадаг юм болоо хотынхонд худ�##�дах уу ийм л өөдгүй новшнууд бол МАЛЧИД, НАЙМААЧИД ШҮҮДЭЭ ХУВИЙН ХӨРӨНГӨӨ ӨӨРСДӨӨ ХАРИУЦАЖ БАЙ. ЗАСАГ Ч ИНГЭЭД ТАВВАРЫН МӨНГИЙГ БҮҮ МАЛЧИД ТАРААЖ БАЫГААЧЭЭ
Зээл тэглэдэг болчуул банк ажилгүй болохийм байна.
M#lchin gej zobzon esgvvl jargazan hvnvvs baih ymaa m#lchid zeel abch yu hiisen ymbe hubidaal zarsan teriin tegleheer hotiin ajil hiij zeel toljiigoo zeel abahgvi baigaagaaraa bolgool zvtgej baigaa hvmvvs yahiin be zeel abaad toroor tolvvlsen hvmvvs hojood baih ymdaa zeel abahgvi zvtgeed baigaan yah ymbe aaaaan ondor nastai hvmvvsiin zeel tegelhed zariman 10-say teglvvlej zarim zeel abaagvi geed 1-say absan zobvv aaaaan
Зээл тэглэвэл ард түмэн зээлээ тэглүүлнэ. Үнлсэх хуулиар ялгаварлан гадуурхаж болохгүй. М�##�чид зудын эрсдэлээ даатг�##�аар зохицуулах боломж байна. З�##�уучууд з�##�ьтангууд бүр эрхнлчих юмаа. Нэг журам хууль гаргужлаад
М�##� хувьд шилжисэн м�##� үхнүү байна уу Нийсэлийнхэн бидэнд падгүй м�##� хувийн өмч тэгэхээр хувьчилж авсан м�##�чин Дондогын л толгойний өвчин м�##�чид нэртэй луйварчид мах сүү цагаан идээгээ Нийслэлийнхэн бидэнд маш өндөр үнээр шахдаг биз дээ тэгээд бидэнд падгүй шүү
Жил бүр л зуд болдог угаасаа л хүйтний улир�##� болно
Эртхэн м�##�аа зараад чанартай хэдэн м�##�тай үлдээд хашаа хороогоо бариад шуурга зудтай үед нь өвс тэжээл өгөөд байж болмоор юм өвөрмонгол тв харж байхад м�##�чид нь ажил ихтэй ус өвс тэжээлийн жижиг оврын техниктэй хашаа хороотой цасаа цэвэрлээд хажууд нь өвс тэжээл тариад байхын Манай хөдөөнийхөн ланд машин гоё мотоцикл гаднаа хүүхэд нь хотод байр приустэй оюутан байхын
м�##�чид бол хамгийн сонин хүмүүс ямар чтатвар төлөхгүй махны үнэ нь өндөр тэгээд болохоо байхаар л х�##�амж нэхээд чадлаа мэдэхгүй их м�##�тай байг�##�ь та нарыг тоохгүй гэж мэдэхгүй
M#liinholiin tatwar tgd bas tetgewert garhiin tuld sar bvr niigmiin daatgalaa ch toldg sar bolgnii orlogogvi uchir zeel awch ajilaa zohitsuulna mongol m#l bol belcheeriin amitan hichneen hashaad ows tawij ogsn ch vhchihdg belcheertee idj bj tarag teweeree awdg yuch medkvv bj bitgii huts
м�##�чид ганцхан зээлтэй юм уу. арайчүү зээлээ төлж байгаа хоногийн хоолоо ядаж чадан з�##�гуулдаг 700 000 иргэн чинь Улаанбаатарт бий. м�##�ын толгой цөөрвөл нутагт нь сайн шдээ. ямар бүх м�##�чин сүйрэх биш. 90 сая м�##�тай юм чинь үсрээд 1,0 сая хорогдоно биз. бүү сүржигнэ.улс төрчдийг дагаж бүү с�##�багана. Төрийн м�##� хариулж байгаа юм уу, өөрийнхөө м�##�ыг хариулж яваа м�##�чин бол бизнесмен юм. Хүүхдэдээд байр, машин авсан м�##�чид хотоор нэг байна. нэртэйгээр нь төрийн мөнгөөр тэрбумтан болгочихооч . монгол уламжл�##�ыг хадг�##�ж яваа гэж хуцах юм. Тэгээд хотод суурин газар амьдардаг иргэд /үүнд төрийнхөн хүртэл ороод/ бүгд монгол биш юм үү.
Hodoo ochj m#liin zah hariulj vzeegvi bj bitgii huts
Цагийн хатууд ченжүүд л хэрэг болох юм даа. Үхсэн ямааг 25 к—гаар авна гэдэг нь 1 ямаанаас үсрээд л 300 гр ноолууригарна ноолуурын үнэ 1 кг нь 120к гэж бодоход яг л таарч байна. Хэзээ ч төр ийм ажлыг хийж чадахгүй
Хуц нүүрс бас ногоон автобусаа хуучнаар сольж ашиг олж байхад хуцахгүй байж м�##� хэниихэн хэнд хамаа байнааа л�##�руудааа удахгүй мах үнэд орон ядаж хатуультай болжээж авилг�##� хулгаагаас с�##�на гэж мэдэхгүй м�##�ууд м�##� шиг зудан хөөвөл таарна
Bj bj uwul boldog bish suuliin uyed huiterd denduu huiten uwul bold bga suuliin heden jil iim tsag agaartai bold bga zun namarta uursdu jhan m#l ahui da anhaarah heregtai m#l ni bval mongolchuud ulsuj uhehgui bh hotiin bid tuslah bh l da geh de....
Хоолны газрууд баахан үхсэн м�##�ын махаар хоол хийж үйлчлэх нь дээ
Одоо зээлээ төлүүлнэ гэхнээ хуцаа м�##�аа уруудахгүй хашаа өвс тэжээлээ сайн бэлд цаг агаарын мэдээ сайн сонс
энэ м�##�чин нэрээр бичээд байгаа хүн энэ зудтай хэцүү үед мө их цаг завтай байна аа
ийм олон юм бичээд л
Муусайн хулгайчууд уусан архиныхаа мөнгийг иргэдээр төлүүлэх нь иргэний дайн гарах байх
Өнгөрсөн зун олон аймаг 100 сум 100 тэмдэглэж зунжин архидаж хадлан аваагүй одоо өөрсдөдөө гомдохоос яахав бидний багад өвөө эмээ дээрээ очиж зунжин ажил хиийж хонь сааж бүр өдөрт 2 саанаа гүүгээ сааж айрагаа бүлнэ үхэрээ сааж ааруул ээзгий тавина арг�##� түүнэ гэрээ цэвэрлэнэ хонь хургандаа явна маш их ажил хийдэг байлаа одоо хөдөөнийхөн ажил хийхээ больсон хонь үхэрээ ч саадаггүй юм билээ үд хүртэл унтаж архи ууж тв үзээд сууж байдаг болсон байна лээ ийм з�##�хуу хүмүүсийн зээлийг татвар төлөгчидийн мөнгөөр төлнө гэж юу байдагийн бага шиг хуцаарай сонгуулийн шоу хийхээ болж үз
Зудад м�##�аа үхүүлж байгаад харамс�##�тай бна..Бас огцом хүйтрэхэд хүнээ эрсдэлд өртөөнө. Одоо Жинхэнэ монгол ухаан м�##�, м�##�чин 2 ыг аврана. Монголоороо түүхий эдээрээ м�##�чид өөрсдөө гэр бүлдэээ дэээл хувцсаа хий.
1. Хурган дээл гоёлд өмсөнө
2. Сэгсүүүргэн дээл хавар намрын дулаанд өмсөнө.
3. Хонь хяргаад хайчны ир арилах төдий үзүүлснээр хавар намрын хүйтэнд өмсөх дээл өмд хий
4. 8, 9р сарын үзүүрсэгээр өвлийн өдөр өмсөх дээл өмд хий.
5. Идэшний үеийн үс нь ургаж гүйцсэн нэхийгээр өвлийн шөнийн адуу манах дээл хий.Ийм дээлтэй хүн баргийн нэг цочир хүйтэнд осгох нь битгий хэл бүхэл бүтэн дүн өвлийн хүйтэнд адуу манаж хоноход дааардагүй юм .Дээр нь ямаан дахь дэгийнхээ хийж өмс дахь бол хүрэм, дэгтий бол гутлын гадуур өмсдөг ямаан бойтог. Тэгээд адуу м�##�аа эдэл. Ун�##�га эдэлгээнд сурга. Хүйтэн цас шуурганд эдэлж байсан м�##� амь бөх гэрээ мэддэг цааш явдаггүй хотондоо ирдэг.Ер нь хариуцлагагүй м�##�чид минь �##�ь нэг нам өөр нэг хүчнээс биш өөрсдөөөс эхэл.Дунд идэш дулаан өвөлжаа гэдэг юм даа. Дээхэн үеийн дулаан нөмөр сайхан өвөлжөөнүүд их хаягдаж машин очиж болох задгай газар их өвөлждөг болж дээ
.
ЗЭЭЛ ТЭГЛЭХ МАШ БУРУУ ЭДИЙН ЗАСАГТ БАС ХҮН АМЫН АМЖИРГАА ЧАДАВХИД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ .ХАРИН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ БОЛОН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ НЬ ЦААШДАА БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛНО ШҮҮ
М�##�чны зээлүүд бүгд даатг�##�тай. Тийм байхад даатг�##�ын компаниудын боссууд л ийм шуум гаргаж байгаад улсаар төлүүлэх гээд байх шиг байна. Авар болхоороо �##�бан журмаар дээрэмдэх нь холгүй авдаг даатг�##�аа одоо л банкуудад өгч м�##�чдыг аварч үз!