БНСУ-ын Ерөнхий сайд эмч нарыг ажил хаяж, хүмүүсийн амийг барьцаалахгүй байхыг уриаллаа
Өмнөд Солонгосын засгийн газар жилд анагаахын сургуулиудад элсүүлэх оюутнуудын тоог нэмэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тус улсад 1000 хүнд ногдох эмчийн тоо 2.6 байгаа нь ЭЗХАХБ-ын (OECD) дундаж болох 3.7-гоос доогуур үзүүлэлт учир анагаахын оюутны квотыг 2 мянгаар нэмсэн юм.
Уг шийдвэрийн дараа БНСУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэг (KMA) цагаан сарын баярыг дууссаны дараа ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Мөн Сөүл дэх томоохон таван эмнэлгийн дадлагажигч, резидент эмч нар ажлаасаа гарах өргөдөл гэж мэдэгдэл гаргажээ.
Тэгвэл БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су ням гарагт /2024.02.18/ эмч нарыг ажил хаяж, хүмүүсийн амийг барьцаанд авахгүй байхыг уриалсан байна. Хан Док Су мэдэгдэл гаргахдаа “Ард түмний амь нас, эрүүл мэндийг барьцаалах зүйл учир болохгүй” гэсэн юм.
Солонгосчуудын хувьд засгийн газрын шийдвэрийг дэмжиж, эмч нар ажил хаях болсныг эсэргүүцэж байгаа аж. БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын эвлэлээс өнгөрсөн арван хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар хүмүүсийн 89.3 хувь нь оюутны тоог нэмэхийг дэмжиж, 85.6 хувь нь эмч нар ажил хаяхын эсрэг байр суурь илэрхийлжээ.
Харин эмч нар эрүүл мэндийн ажилчдын тоо хангалттай байгаа, тоог нэмбэл эрүүл мэндийн даатгалын санг улам дордуулна мөн үйлчилгээний чанар муудна гэх шалтгаанаар эсэргүүцэж буй.
Гэхдээ засгийн газрын тооцооллоор бол 2035 онд 15 мянга гаруй эмчийн дутагдал үүсэх магадлалтай тул одоогоос эхлэн эмч нар нэмж бэлтгэх хэрэгтэй байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАНГУНУДАА БИ ТА НАРТ САЙХАН ХЭЛЖ ӨГЬЕӨ МОНГОЛНУУДЫГ ВИЗГҮЙ БОЛГООД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ХҮССЭНЭЭР НЬ АЖИЛЛУУЛАХАД ТАНАЙ ДОТООД АСУУДАЛ ЦЭГЦЭРНЭЭ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? БИ ҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ХИЙЧИХ