Трамп залилангийн хэргээр 354 сая ам.долларын торгуулийн ял сонсжээ

Нью-Йорк хотын шүүгч баасан гарагт /2024.02.16/ АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний хүүхдүүд, бизнес холбоотнууд, болон компанийг нь 355 сая ам.долларын торгууль төлж, Нью-Йорк мужид бизнес хийхийг нь гурван жилээр хориглосон.
Тус хэргийг үүсгэсэн Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летита Жеймсийн хэлснээр шүүхийн шийдвэр гарснаас өмнөх хугацааны хүүг тооцвол нийтдээ 450 сая ам.доллар хүрэх аж.
Жеймс “Дональд Трамп эцэст нь нэг худал ярьж, хууран мэхлэн, залилан хийснийхээ төлөө хариуцлага хүлээж байна. Учир нь гэвэл хэн нэгэн өөрийгөө хэчнээн том, баян, эрх мэдэлтэй гэж бодсон бай хуулиас мултрахгүй” гэжээ.
Трамп Мар-а-Лаго дахь гэрээсээ сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Сайн ажил хийж байхад 350 сая ам.долларын торгууль тавьлаа” хэмээж, шүүхийн шийдвэрийг амжилттай давж заалдна гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.