Цас зуд, цаг төр

“Улсын аварга малчин" шагнал уралдаж тараагаад дууссаны дараа малчдын нөхцөл байдал хүндэрч, ихэнх нь гишүүд нам гүм ч, спикер, Ерөнхий сайдаас эхлээд сайд нар хөдөөг зорив.
Шагнал: Тоон мэдээлэл: Нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, нэр дэвшихээр горилогчид 191 ширхэг “Улсын сайн малчин” шагналаа хувааж аваад тараацгаав.

2024 оны 01 дүгээр сарын 17-нд Засгийн газрын тогтоолоор "Улсын аварга малчин", "Улсын хошой аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга фермерүүд" тодорч, 2023 оны намрын чуулган ч хаалтаа хийснээр ийн нэр дэвшихээр горилж буй бүс рүүгээ намирцгаасан. УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд ТЕГ-ын дарга асан Б.Заяабал, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр, зөвлөх Б.Даваадалай нь хүртэл багтсан байлаа. Ингэхдээ өвөлжилт хүндэрч шилэн зуд нүүрлэсэн сумдыг үл тоон, хажуугаар нь өнгөрч шагналаа тараацгаав. Одоо ч дуусаагүй. УИХ-ын гишүүн Т.Аубакыр өчигдөр Баян-Өлгий амгийн Цэнгэл суманд яваа юм.
Цас зуд: Тоон мэдээлэл: Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841толгой мал хорогдсон мэдээлэл бий. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс даваад байна.

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нүүрлэв. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна.
Малчдын нөхцөл байдал эрс хүндэрсэн тул хоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилт хүндэрсэн асуудлаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг үүрэгдсэн юм. Дараа нь УОК хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ.
Хийморио сэргээх гэсэн хэнэггүйчүүл: Тоон мэдээлэл: Бурхан Халдун ууланд хийморио сэргээхээр 1500 гаруй хүн очсон гэдэг мэдээлэл бий. Есөн аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсон дуудлага бүртгэгдэж, аврагчид 39 хүнийг эсэн мэнд олсон. “Автомашинтайгаа цасанд суусан” 27 удаагийн дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.

“Хатуу хахир өвлийн биш хариуцлагын зуд нөмөрлөө” гэх шүүмжлэл хөврөв. Нэг талаар үнэн. Бурхан Халдун, Шилийн богдод гарч хийморио сэргээх, ээж хаданд очиж мөргөх гэсэн том жижиг машинуудын бөөгнөрөл үүссэн нь хачирхмаар. Монголд анх удаа цас орж байгаа юм биш. Орон нутгийн замд гарахгүй байхыг сошиал орчин, хэвлэл мэдээллийн бүх сувгаар анхааруулдаг болчихсон. Бөхчүүд тэргүүтнүүд хийморио сэргээхээр уул, овоо зүглэж амь насаа эрсдэлд оруулж байх.
Сайн дураараа явсан тэдний араас онцгой байдлын албан хаагчид, машин унаа, шатахуун, хоол хүнс зарлагаддаг хэрнээ эрэл хайгуулын зардлыг төлүүлэх эрх зүйн акт байдаггүй. Харин эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журмаар зохицуулдаг. Тус журамд тусгаснаар эрэн хайх ажиллагааны эхний 72 цагийн зардлыг орон нутаг хариуцдаг. Тэгэхээр хувь хүний хариуцлагагүйн зудад татвар төлөгчдийн мөнгө үрэгддэг.
Арчаатай, арчаагүй МАЛЧДАД тусална, туслахгүй: Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал тоолуулсан. Одоо 600 мянга орчим мал хорогдоод байна.

Малчдаа арчаатай, арчаагүйгээр нь дуудаж, тусална, туслахгүй гэж талцаж хэрэлдэв. Өвөлжилт, хаваржилт хүндрэхийг, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг малчдад сэрэмжлүүлсэн. Сэрэмжлүүлэг тооцоололгүй хол бэлчээснээс, хашаа хороо тааруухан байснаас үл шалтгаан байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн өмнө ихэнх нь аргагүйн эрхэнд хүчин мөхөстөж буй юм.
Монгол гэр, малын хотноос өөр юу ч үгүй нүүдэллэж амьдардаг онцлогтой малчдын өмнө цасан шуурга, зуд нүүрлэчхээд байхад төр засгаас эхлүүлээд иргэд ч чадахаараа туслах хэрэгтэй цаг үе тулгарав. Зудад нэрвэгдсэн орон нутагт ажиллахаар УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой зардлыг улсын нөөц сангаас гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 21.5 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй.
Цаг төр: Тоон мэдээлэл: Цас зуд хэцүүдэж, цаг төрийнхөн хөдөөг зорихоос аргагүй болов. Спикер, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан нар хөдөө ажиллаж байна. Нэмээд Сүхбаатар аймгаас сонгогдсон АН-ын хоёр гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар Сүхбаатар аймгийнхаа малчдад тусалж байгаагаа зарласан.
УИХ-ын дарга Г.Занданшатар улаан эмжээртэй хөх дээлээ өмсөөд Наро Банчэн гэгээнтэний зарласан “Сэтгэлийн тусгал” аян ард иргэдийг нэгдэхийг уриалж яваа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд малгайгүй ч, малчдадаа туслахаар тусламжийн цуваагаа ахлаад гарсан.
Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад нөхцөл байдал нэн хүндэрсэн сум, багийн малчдад үнэ төлбөргүй өвс, тэжээл, хүнсний багц болон эрүүл мэндийн тусламж хүргэхээр хөдлөв. Тэр хүнд байгаа Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Баян-Уул сумдад хивэг тэжээл хүргэхээр замд гарсанаа өчигдөр шөнө зарласан юм.
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний ээлжинд данх найздаа нэг хар гондом м�##�гай хандив болгож өгий, 2 чих нь хөлдчүүл
Засгийн газараас анхаараад ийм хүнд үед хотод сурч байгаа м�##�чидын оюутан хүүхдүүдэд нь чөлөө өгч ээж аавд туслуулахаар явуулахад нь анхаарв�##�.
Хүн хүчгүйн улмаас бас хохирол их амсаж байгаа да.