НИЙГЭМ

НӨАТ: 42 сая баримтаас 10 саяын нэг, таван саяын дөрвөн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Тодруулбал, сугалааны тохирлыг 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулав.

Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хүчинтэй. Тэгвэл энэ удаа нийт 42,918,745 баримт тохиролд оролцсоноос 43,261 баримтын гурваас дээш орон таарч азтан тодорлоо. Тодруулбал, 10 саяын нэг, таван саяын дөрөв, 500 мянгын 38, 100 мянгын 342, 60 мянгын 3958, 40 мянгын 38918 азтан тодорчээ.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд Одгэрэр
Болд Одгэрэр
2 сар 21, 2024 19:54

Би байнг уншуулах юмаа ядаж 500к азтан болох боломж байхгүй гэжүү????

Зочин
Зочин
2 сар 21, 2024 21:25

Яагаад би 5000000 хожиж болдоггүй юм бэ ядарсан бид хожих үндэслэлгүй бололтой энэ ёстой хачин эд шүү хожмоор л байна шүүдээ хожих юмсан

Холбоотой мэдээ

Back to top button