Алабама мужийн Дээд шүүх хөлдөөсөн үр хөврөлийг хүүхэд гэж тодорхойлох боллоо

Алабама мужийн Дээд шүүх хүний хөлдөөсөн үр хөврөлийг хүүхэд гэж мужийн хуульд тодорхойлох болсон байна. Шүүмжлэгчид энэ шийдвэр нь Алабама муж дахь үргүйдлийн эмчилгээнд томоохон өөрчлөлт оруулах магадлалтай хэмээжээ.
Тус мужид байрладаг үргүйдлийн эмнэлэгт гурван хос үр хөврөлөө хөлдөөлгөсөн байсан нь ослын улмаас устсан байна. Алабама мужийн Дээд шүүх тэдгээр хосууд бусдын буруутай үйлдлийн улмаас хүний амь үрэгдсэн гэж шүүхэд гомдол гаргасантай хавсран энэхүү шийдвэрээ танилцуулсан аж.
Дээд шүүхийн шүүгч нар Алабама мужийн Үндсэн хуульд үр хөндөлтийн эсрэг үг хэллэг байдгийг дурдан, 1872 онд батлагдсан эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүүхдийн үхлээр шүүхэд хандахыг зөвшөөрсөн мужийн хууль нь төрөөгүй бүх хүүхдүүдэд байршлаас нь үл харгалзан хамаарна.
Өөрөөр хэлбэл үр хөврөл л бол умай дотор эсвэл лабораторид гэх мэт байршлаас үл хамааран хүүхэд гэж үзэх юм. Алабамагийн Дээд шүүхийн шүүгч “Төрөөгүй хүүхдүүд бол хүүхдүүд, үр хөврөлийн хөгжлийн шат эсвэл биеийнх нь байршил эсвэл өөр ямар нэг шинж чанараас үл хамаарна гэсэн байна.
Харин Дээд шүүхийн шүүгч Грег Күүк 1872 оны хууль нь бага насны хүүхдийг тодорхойлоогүй учир хуулийг мушгиж хөлдөөсөн үр хөврөлд хамааруулж байна гэжээ. Тэрбээр “Энэ улсын аль ч шүүх ийм дүгнэлтэд хүрч байгаагүй. Тус шийдвэр Алабама мужид ин витро аргаар хөлдөөсөн үр хөврөл үүсгэхийг бараг л зогсооно” хэмээсэн юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.