Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден Трампыг хөгшин гэжээ

Энэ жил АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп хоёр өрсөлдөх нь дамжиггүй. Америкчууд тэднийг Ерөнхийлөгчийн алба хашихад хэтэрхий нас өндөр гэж үзэж байгаа.

Тэгвэл Байден даваа гарагт /2024.02.26/ “NBC” агентлагийн “Late Night” шоунд оролцохдоо Трампын насыг дурджээ. Хүмүүс Трампаас илүү Байденыг алба хашихад өндөр настай гэж үздэг.

Жо Байден "Late Night" шоу дээр, зургийн эх сурвалж: CNN

Байден тус шоунд оролцохдоо өөрийнх нь насыг шүүмжилдэг хүмүүст хариу өгөхдөө “Та нар нөгөө хүнийг нь ч гэсэн харах хэрэгтэй” хэмээн 77 настай Трампыг дурдсан байна.

“Тэр бараг л надтай адилхан хөгшин. Гэхдээ эхнэрийнхээ ч нэрийг санаж чадахгүй байгаа” гэж Байден хошигнон хэлжээ. Трамп өнгөрсөн долоо хоногт болсон “CPAC” чуулганы үеэр эхнэр Меланиагаа Мерседез гэж дуудсаныг Байден шоглосон юм.

Өнгөрсөн жил “Reuters” агентлаг “Ispos” компанитай хамтран Байден, Трамп хоёр эрүүл мэнд, насны хувьд ерөнхийлөгчийн албыг хашин тохиромжтой эсэх дээр санал асуулга явуулсан. Асуулгад оролцсон хүмүүсийн 77 хувь, Ардчилсан намыг дэмжигчдийн 65 хувь түүнийг алба хашихад хэтэрхий хөгшин гэж хариулсан байна. Харин оролцогчдын Трампыг 56 хувь нь хэтэрхий хөгшин гэж үзжээ.

Эх сурвалж: CNN, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 28, 2024 21:44

Байдан төрийн нарийн бичиг Харрисийг тэргүүн хатагтай гэж авдаг л хүн . Тэргүүн хатагтай гэдэг нь өөрийнхөн эхнэрийг л тэгэж дууддаг .Ордоныхоо гадна төөрчихсөн явдаг хүн . Хий хүнтэй гар барих гэж оролддог . Дайнч энэ дэлхийг самарч чадах л зөнөг .

Эмээ
Эмээ
2 сар 29, 2024 12:26

Зайлуул Байдан маань яагаад л манай хэдэн оркууд шиг хүн доромжлоод л доошоо ороод байдаг болчихлоо вэ. Уос төрийн соёл ардчил�##� гэж яримаар юм улс

Холбоотой мэдээ

Back to top button