Г.Занданшатар айлчлалынхаа үеэр тойргоо усалж амжив

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад төрийн айлчлал хийж явна. Уг айлчлалаар гуравдагч хөршийн харилцаанд ахиц гаргах, алтай судлалыг хөгжүүлэх, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцож буй юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Байдраг гол дээр баригдах усан цахилгаан станцыг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх санал тавьсан тавьжээ.
Төрийн айлчлалын хүрээнд орон нутаг руу чиглэсэн төсөл ярьсан нь онцлууштай үйл явдал байв. Энэ утгаараа тэрбээр УИХ-ын гишүүн болсон, нэр дэвшихээр төлөвлөж буй тойргоо ийн тойглож амжсан гэлтэй.
Байдрагийн усан цахилгаан станц нь эрчим Хүчний яамны харьяанд хэрэгжиж байгаа төсөлд багтаж байгаа бөгөөд "Эгийн гол", "Байдраг" болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хэмээн зэрэгцэн нэрлэгдэж буй.
Одоогийн байдлаар "Байдраг"-ийн 30 МВт-ын УЦС байгуулах ТЭЗҮ хийж эхлээд жил болсон бөгөөд өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа аж. Энэ УЦС баригдвал Баянхонгор аймгийг тэр чигт нь эрчим хүчээр хангаад зогсохгүй усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэх юм.Тэнд үүсэх хиймэл нуур нь (зураг төслөөр Лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул Луут хэмээн нэрийдээд буй) 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь бараг л Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ юм. Мөн Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой төсөл гэж мэргэжлийнхэн үздэг.
У.ГЭРЭЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тойрог нь ч байна уу үгүй ч байна уу Монгол улсад л шингэх юм хийж яваа бол болоошдээ. Харин тэр Номинчимэг мэтийн хачин гарууд гэнэт татаасаар төр рүү чихдэгээ болиорой Зандка гуай
АГАА АНИА НАРАА ТОЙРГОО УСЛАН ИНГЭЖ ЯАХЫГ ХЭЛДИЙН ЦЭЦЭГ УСАЛДАГ ШИГ УС ШҮРШЧДЭГ ЮМ УУ? МАНАЙ ААВ ЭЭЖ ХОЁР ШӨНӨ ХОЁУЛАА ЗЭРЭГ ЗЭРЭГ УЙЛДАГШТ ААВ ЯГ ГӨЛӨГ ШИГ ГИЙНАХААР ЭЭЖ ГОНГИНОТОЛ УЙЛДАГШТ ТЭГЭЭД ӨГЛӨӨ ЭЭЖ ЧИ НАМАЙГ ДАНДАА ИНГЭЖ ГОЁ УСЛАЖ БАЙГААРАЙ ГЭДЭГШТ ЭНЭ ЗАНДАН АГАА БАС ИНГЭЖ УЙЛЖ УСАЛДАГ ЮМ УУ? ТОЙРОГ ГЭЖ ЮУ ЕН ТОЙРОГ ХЭЛБЭРТЭЙ САВЛУУР МӨН ҮҮ? ААВЫГ УСАЛГААЧИН ЭЭЖ ӨӨРИЙГӨӨ ЦЭЦЭГСИЙН ХҮРЭЭЛЭН ҮРГЭЛЖ УСЛУУЛАХЫГ ХҮСДЭГ ГЭСИЙШТ ЭЭЖ ТОЙРОГ ЮМ БАЙНА