Нийгэм мэдээ

"S'Outlets" дэлгүүрийн таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, дуусжээ

S'Outlets дэлгүүрийн барилгыг нураах ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлүүлж, гурван давхар барилга, агуулахыг нураан, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү хоёрдугаар сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.

Мөн Сэлбэ голын голдирлыг тэлэх ажлын хүрээнд түшиц ханыг нурааж, даланг тэлэхээр цахилгааны тэжээлийн кабель шилжүүлэх, зөөх ажлын зураг төслийг батлуулан, кабель шилжүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт хийхээр ажиллаж байна.

Далангийн хог цэвэрлэгээг энэ сарын 4-нөөс эхлэн хийж байгаа. Гэвч S’Outlets дэлгүүрийн барилгын буулгалтыг хийж буй “Гурван ачит” ХХК барилгын хог хаягдлаа цэвэрлээгүй, далан дотор их хэмжээний хог бөөгнүүлсэн байжээ. Иймд тус компанид шаардлага хүргүүлэн, гуравдугаар сарын 7-ний өглөөний 04:00 цагт бүх хог хаягдлыг цэвэрлэн, 10 удаагийн рейсээр ачуулж дуусгалаа. Одоогоор далангийн ирмэг хоггүй, суваг цэвэр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button