Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
 
						ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 07.07-18.56
Суудал: Шороо
Аргын тооллын 3 сарын 14, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:07-18:56. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.