ЖАГСААЛ: Ц.Нямдорж та гэртээ зурагт үз

Хууль зүй, дотоод хэргийн яамны гаднах талбайд иргэд зурагттай жагсаал зохион байгуулж байна.
ИРГЭН: “Ц.Нямдорж хуулийн цоорхойгоор хаацайлж, хэдэн тэрбумын хэргийг хүчингүй болгож байна. Өнгөн дээрээ шударга ч авлигачдыг хамгаалж байгаа энэ хүн огцрох ёстой. Шударга ёс ярьж, шоудахаа болих хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

ИРГЭН: Ц.Нямдорж 2016 онд Увсад нэр дэвшээгүй. Нутгаасаа хөөгдсөн. Тэгээд Хан-Уул дүүргийн баян цэгт нэр дэвшсэн. Ингэхдээ томчуудыг өөрт нь саналаа өгөхгүй бол илчилнэ гэж дарамталсан. Одоо та нар тэр зусланг нь очоод хараарай. Яг хаалгандаа хүртэл хар зам татчихсан. Ийм л хулгайч хүн.

ИРГЭН: Та гэртээ зурагтгүй тул ард иргэдийнхээ амьдралыг ямар байгааг мартсан. Тиймээс бид танд зурагт бэлэглэж байна. Та гэртээ зурагтаа үзэж, бидний ядарсан амьдарлыг мэлмийдээ буулгаж хайрла

Иргэдийн зүгээс Ц.Нямдорж сайдаас ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг шалгахыг шаардаж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан нэрээр өршөөгдсөн хэргүүдийг дахин хянаж үзэх зэрэг шаардлагуудыг тавьлаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.